ИДЭР ЁСИЙН "ХАЛУУН" ӨДРҮҮД /Дундговь аймгийн АДХ-ын чуулганы 1990.12.26-27-ны хуралдааны сурвалжлага/

🕔 2019/12/16 13:05
ИДЭР ЕСИЙН ХАЛУУН ӨДРҮҮД
1990 оны 12-р сард Дундговь аймгийн Ардын Хурлын чуулган тун ч халуухан болсон юм. Зун нь болсон сонгуулиар аймгийн  Хуралд ардчилсан хүчин хоёрхон суудал авчээ. Энэ  тухай тэр үеийн "Улаантуг”сонинд нийтлэгдсэн сурвалжлагыг  толилуулъя./
Чуулганы танхимд өглөоө тун ч зэврүүн, депутатууд гадуур  хувцсаа нөмрөн гараа үрчиж байлаа. Хөтөлбөрт зааснаар аймгийн  Ардын хурлын 16 дахь удаагийн хоёрдугаар чуулган зургаахан цаг үргэлжлэх  учиртай.
Дээрээс дэглэж найруулсан чуулган ийм л шуурхай, "ажил  хэрэгч" болдог байв даа. Тэр "Сайхан” цаг улиран оджээ. Чуулганы дарга дотоод журмыг батлуулаатахтал депутат И.Бямбарагчаа "Чуулганыг  мөн өдөрт багтаана” гэсэнтэй санал нийлэхгүй  байгаагаа  ардчиллын өнөө үед цагаар хавчих” нь утга учиргүйг  хатуухан санууллаа. Чуулган өдөртөө багтана гэдэг юү л бол?
      Өөр нэг депутат "Урилгаар оролцогчид депутатуудтай холилдон  суусан нөхцөлд санал хураах боломжгүй”-г анхааруулсны дагуу ялгаж  зохицууллаа. Хэзээ л ингэж байлаа. Чуулганы дэгийг зүйл бүрээр хэлэлцэж эхэлсэнд нэлээн бэлтгэлтэй ирсэн хэдэн депутат зарчмын шинэ шинэ санаа хэлж, тэр бүхнээ хэлэлцүүлж  хураалгаж чадсан нь уур амьсгалыг ардчиллын үйл явц руу  эргүүлэв. Хоёр цаг хуралдаад завсарлатал Төв талбайд хэдэн зуун хүн цугларчээ. Гадаа идэр ёсийн жавар тачигнаж байгаа гэдэг ч жигтэйхэн.
Тэд "Ард түмэн бүсээ чангалах ёсгүй” "Шинэчлэл ширээ сандлын сэлгээ биш” "Ардын хуралд ардчиллыг” гэхчилэн уриа лоозон барин жагсчээ. Идэр есийн жавар хайрч хүйтний эрч  лавтайяа -25 хэм хүрч байгаа ч цугларагсад уур цан савсуулан уриа хашгирч үг хэлсэн хүмүүс хүнсний хангамж муу, хүнд суртал амь бөхтэй зууралдсаар байгааг чихэнд төдий л дасаагүй хурц ширүүн үгээр шүүмжилсээр байв.
 Олны өмнө уншин сонсгосон бичгүүдээ чуулганы дарга, Аймгийн МАХН-ын хорооны дарга нарыг дуудан гаргаж ирж олны өмнө гардууллаа.
Өргөх бичигт аймгийн Ардын Хурлын тэргүүлэгчид /З.Жанжаадоржоос бусад/, АДХ-ын гүйцэтгэх захиргааны гишүүдийг бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан байна. Ийм шаардлагад өртөхгүй байх боломж байсан уу гэвэл байсан. Дөрвөн сарын өмнө болсон анхдугаар чуулган урьдын "Соц” загвараар явагдсан гэж үзэж ууул чуулганаар байгуулсан тэргүүлэгчид, захиргааны гишүүдийг огцрохыг ийн шаарджээ. Дөрөвхөн сарын өмнө болсон тэрхүү анхдугаар чуулганаар төр, захиргааны удирдах байгууллагаа олон намын төлөөлөгч оролцуулан эрчимтэй, шинэлэг сэтгэлгээтэй запуус оролцуулаад байгуулчих иргэний зориг хэн хэнд нь дутсан. Чуулганаас хоёрхон хоногийн емнө болсон аймгийн Хурлын тэргүүлэгчдийн хурал дээр энэ тухай хэлэлцэхэд аймгийн МАХН- ын хорооны байр суурь хэт өрөөсгөл байсан төдийгүй байдлыг хурцатгасан.
Арваад хоногийн өмнө өргөн бүрэлдэрхүүнтэй байгуулсан комиссын боловсруупсан хоёр хувилбартай саналыг эл хурал дээр нааштай хүлээж аваагүй нь зохицож тохирох сүүлчийн боломжийг алдсан. Энэ бүхэн ард түмнийг бухимдуулж чуулганы ажиллагаанд зарим талаар бэрхшээл учруулсан.,,,
Гэлээ ч депутатууд маань цаг үеэ мэдэрч асуудалд буурьтай, шинэлэг хандаж байлаа. Тэдний олонхи улс төрийн соёлд суралцаж аливаа асуудалд сонгогч түмнийхээ эрх ашгийн үүднээс хариуцдагатай, няхуур хандаж байсан нь баярламаар.
Аймгийн Ардын Хурлын тэргүүлэгчдийг огцруулах тухай ярилцахад Ш.Цэдэндорж депутатын бүрэн эрхээ зогсоосон, Я.Дашпагма удаан хугацаагаар суралцахаар явсан тул чөлөөлөгдсөн, Х.Цэрэндорж, О.Чулуунбат, З.Айлтгүй, Н.Өлзий, Д.Батмөнх нар огцрохоо өөрсдөө мэдэгдлээ. Энд хүн бүр янз бүрийн санал бодолтой байв.
"-Намайг ардчилалыг эсэргүүцэгч биш, дэмжигч гэдгийг МАХН-ын төв, орон нутгийн байгууллага мэднэ. Манай урдаа барьдаг боловсон хүчнийг хоморголон огцруулах нь зарчимд таарахгүй. Орон гарсан нэг, хоёр гишүүнийг нөхөн сонгоё” /С.Батмөнх/
"-Огцруулах болсон шалтгааныг тодорхой яриулмаар байна. Хувийн маргаанаас уу, ард түмний эрх ашгийн үүднээс үү гэдгийг тодруулж яриулъя” /Д.Отгонбаатар/
' "-Жанжаадорж дарга ажлын төлөө зүтгэдэг хүн. Асуудлыг аль болох хурцатгахгүй, зв эеийг эрхэмлэхийг туйлаас эрхэмлэж байгааг бид ч ойлгодог.” /Л.Цэвээнравдан/
"Би анх удаа депутатаар сонгогдсон. Тэргүүлэгч гишүүний өндөр алба гүйцэтгэх мэдлэг дутаж байгаа тул огцрохоо мэдэгдэж байна. /О.Чулуунбат/
"Нэг намын бүрэлдүүнтэй Хурал, Захиргааг шинэчлэх, огцруулах нь ганц манай аймагт биш, орон даяар болж буй үйл явдал  тул хэн ч эмзэглэх шаардлагагүй” /Ж.Отгонбаяр/
Ийнхүү ярилцсаны эцэст аймгийн Ардын Хурлын тэргүүлэгчдийн дарга З.Жанжаадорж тэргүүлэгчдэд дэвшүүлэх хүмүүсийн нэрийг өргөн мэдүүлэв. Депутат З.Жанжаадорж, Ж.Отгонбаяр, З.Айлтгүй, Л.Цэцгээ, С.Пүрэвсүрэн, Ц.Шагдар, Д.Отгонбаатар нарыг эхний удаа, дараа нь Л.Цэвээнравдан, Д.Доржпалам, С.Бямбасүрэн, Л.Эрдэнэбуд, И.Бямбарагчаа, Н.Бадрах, Г.Бөхсүрэн, Д.Дашзэгвэ, Ш.Цэдэн нарыг дэвшүүлснээс З.Жанжаадорж 98,5, Ж.Отгонбаяр, З.Айлтгүй нар 100, Ц.Шагдар 63,6, Л.Цэцгээ 60,9, Л.Цэвээнравдан 83,3, Д.Дашзэгвэ 80,7, Д. Батмөнх 66,6 хувийн санал авч 8 хүн үлдэв. Энд Ш.Цэдэн сонгогдох нь албан тушаалд харшлах тул татгалзсан юм. Хожим Захиргааны гишүүнээр сонгогдсон Ж.Отгонбаяр тэргүүлэгчдийн нэрсийн жагсаалтаас чөлөөлөгдөж З.Жанжаадоржийн саналаар дахин дэвшүүлсэн С.Пүрэвсүрэн 75,5, Д.Батмөнхийн саналаар дэвшүүлсэн Ж.Нинж 90,9 хувийн санал авч нэмж сонгогдон тэргүүлэгчдийн 9 хүн бүрдэв. Энд хурц зарчимч шүүмжлэл өрнөж ёстой л олон ургальч санал гарч байлаа. Аймгийн АДХ-ын гүйцэтгэх Захиргааны бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хэлтсийн дарга нарыг сонгоход мөн л ийм ажил хэрэгч уур амьсгал зонхилж байлаа. Аймгийн Захиргааны тэргүүн дэд даргаар Цагаандэлгэр сумын "Шинэ-Эхлэлт” нэгдлийн дарга ДоАдьяаг дэвшүүлэхэд өөр нэг депутат Х.Цэнд-Аюушийг санал болгов. Гэвч Х.Цэндд-Аюуш өөрөө татгалзаж До.Адьяа сонгогдлоо. Дэддаргад нэр дэвшсэн Ж.Отгонбаяр, Л.Цэвээнравдан нар өөрсдөө татгалзсан тул намуудын бүлгийн дарга нар зөвшөөрөл авч 10 минут зөвлөлдсөний эцэст  Аймгийн захиргааны хэлтсийн дарга, МоАХ-ны аймгийн салбар Зөвлөлийн зохицуулагч Ж.Отгонбаярыг сонгуулах санал нэгтэй байгаагаа мэдэгдсэнийг депутатууд талархан хүлээн авав. Аймгийн Захиргааны хэлтсийн даргад хэд дахин нэр дэвшсэн Т.Тогоог ч хэлэлцүүлэхэд тус нэгддийн нэг бригадын дарга Т.Ендонхүү "Олон зуун нэгдэлчдийн сонгосон дарга, ард түмний итгэл хүлээсэн Ардын Их Хурлын депутатыг нэгдэлчид, ард түмэн мэднэ” гэж эсэргүүцсэн юм. Нэгдлийн нь даргыг өөр албанд дэвшүүлсэн З.Жанжаадорж, Ц.Энэбиш   нар луу Т.Ендонхүү тун ширүүн үг хэлж чанга дуугарсан нь санал хураалтад нөлөөлсөн, Т.Тогоо өөрөө татгалзсан зэргээс сонгогдсонгүй. Чуулган дээр зарим асуудлаар цөөнхийн санал сонсч дахин санал хураах явдал олон гарав. Цэрэг иргэний хамгаалалтын хэлтсийг  тасаг юмуу алба болгох санал давамгайлж байснаа хурандаа Г.Галиндэвийн тайлбарыг сонссоны дараа хэлтэс хэвээр байлгахаар олонхи депутат санал өгөв. Чуулганы эхний өдөр харьцаа тун хөндий байсан намуудын бүлгийн зарим дарга нар зөвлөлдөн учир зүйгэн ололцож С.Батмөнх, Ж.Отгонбаяр нар харилцан мэдэгдэл хийснээр чуулганы уур амьсгалыг бүлээсгэж депутатууд ч сэтгэл хангалуун, тайван чөлөө гэй болж буй нь ажиглагдлаа.
Тэгээд ч чуулганы төгсгөлд намуудын зөвлөлдөх төвийг Л.Цэвээнравдангаар ахлуулан байгууллаа. Чуулганы хоёр дахь өдрөөс хуралдааны танхимд улс төрийн уур амьсгал ч, тасалгааны хэм ч дулаарч депуталууд гадуур хувцасаа тэр- бүр нөмрөхөө больсон төдийгүй, адуучин Р.Дашдооров илбэнхэн нударгатай том дээлээ сугалдаргалчихсан, дотуур цамцтай цээжээ ил гарган сууж харагдана. 26 цагийн турш хуралдсан энэ чуулган идэр есийн энэ өдрүүдийннэг халуун цэг байсан гэхэд хилсдэхгүй.
С.Пүрэвсүрэн."Улаан туг” 1991 он. № 3
Жич: Чуулганы төлөөлөгчдийг аймагт цугларангуут аймгийн захиргааны хурлын танхимд улс төрийн нөхцөл байдлын талаар Ж.Отгонбаяр мэдээлэл хийж депутат нарын асуултанд хариуллаа. Тэр үед Ж.Отгонбаяр аймгийн Захиргаанд Хөдөлмөрийн асуудал хариуцсан хэлтсийн дарга байсан юм. Чуулганы үеэр болох жагсаал, цуглааны төлөвлөгөө урд шөнө нь Ардчилсан холбооны шовгор байшинд боловсрогдов.
Ард түмний аж амьдрал өдөр ирэх тутам доройтож байгаа талаар мэдэгдлийг аймгийн ҮЭ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Мажаахүүгийн Энхбат чуулганд уншиж Хурлын даргад гардуулна гэж тохиров. Шөнөө ард түмэндээ хандаж аймгийн шугамын радиогоор унших мэдэгдлийг Ц.Энэбиш нарын хүмүүс боловсруулж тухайн үед Материал хангамжийн газар мэргэжилтэн байсан Батсүхийн Баясгапан магнитфонд уншин бичээд холбооны газар луу гүйж байлаа. "Анхаараарай, анхаараарай. Дундговь аймгийн Ардчилсан хүчний эвслээс ард түмэндээ хандан мэдэгдэж байна” гэж эхлэсэн уул мэдэгдэлд аймаг орны нөхцөл байдал, ард түмний амьдрал, эрх баригчдын хөшүүн царцанг дүр төрхийг илчилж маргаашийн цуглаанд хүрэлцэн ирэхийг иргэдэд уриаплаа. Б.Баясгалангийн дуу хоолой ч сайхан сонсдож байсан юм. Иймд маргаашийн жагсаалд эрх баригчдад гардуулах өргөх бичгийг ч Б.Баясгапан унших болсон юм.
Чуулган хэлэлцэх асуудал, дэг дээрээ маргаж байгаад завсарлатап гадаа олон зуун хүн туг лоозон барин жагсчээ. Жагсагчдын нүүрэнд Б.Бархасмаа, Базарсүрэн, Ч.Баярсайхан, Б.Галбадрах, Д.Дэлгэрсайхан нарын "Партизанууд” туг лоозон барьчихсан зогсож харагдана. Барилгын трестийн инженер "Дээл” Ганбат цуглааныг нээж үг хэлээд л, Б.Баясгалан мэдэгддээ уншаад л, цугларагсад уухайлан хашгирч аймгийн дарга, МАХН-ын хорооны дарга нарыг гарч ирэхийг шаардан хашгиралдаж байлаа.
Тэд ч гарч ирж өргөх бичгийг авч "Ард түмнээ бид мартахгүй”  гэсэн товч үг хэлээд эргэж ороход "Мартдаг шүү, Та нар” гэж  жагсагчид хашгиралдлаа. Чуулган хэдэн өдөр, шөнө хурапдаж  ардчилсан хүчний тэмцэл үр дүнд хүрсэн билээ. Энэ чуулганаар Аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчээр С.Пүрэвсүрэн, аймгийн АДХГ Захиргааны  гишүүн, дэд даргаар Ж.Отгонбаяр сонгогдож С.Пүрэвсүрэнг "Улаан туг” сонины эрхлэгчээр баталсан нь улс төрийн хүчнүүд, аймгийн удирдлагын хоорондын зөвшилцөл,үг хэлээ ололцсоны үр дүн байлаа.
Аймаг, орон нутгийн  удирддага тэр үед ардчилсан хүчнийхэнтэй үг сүрхий  ололцдог, бие биенээ хүндэтгэдэг байсан юм шүү.

ИДЭР ЁСИЙН "ХАЛУУН" ӨДРҮҮД  /Дундговь аймгийн АДХ-ын  чуулганы 1990.12.26-27-ны хуралдааны сурвалжлага/

 

ИДЭР ЁСИЙН "ХАЛУУН" ӨДРҮҮД  /Дундговь аймгийн АДХ-ын  чуулганы 1990.12.26-27-ны хуралдааны сурвалжлага/

 

ИДЭР ЁСИЙН "ХАЛУУН" ӨДРҮҮД  /Дундговь аймгийн АДХ-ын  чуулганы 1990.12.26-27-ны хуралдааны сурвалжлага/

 

ИДЭР ЁСИЙН "ХАЛУУН" ӨДРҮҮД  /Дундговь аймгийн АДХ-ын  чуулганы 1990.12.26-27-ны хуралдааны сурвалжлага/

 

ИДЭР ЁСИЙН "ХАЛУУН" ӨДРҮҮД  /Дундговь аймгийн АДХ-ын  чуулганы 1990.12.26-27-ны хуралдааны сурвалжлага/

 

ИДЭР ЁСИЙН "ХАЛУУН" ӨДРҮҮД  /Дундговь аймгийн АДХ-ын  чуулганы 1990.12.26-27-ны хуралдааны сурвалжлага/

 

ИДЭР ЁСИЙН "ХАЛУУН" ӨДРҮҮД  /Дундговь аймгийн АДХ-ын  чуулганы 1990.12.26-27-ны хуралдааны сурвалжлага/

 

ИДЭР ЁСИЙН "ХАЛУУН" ӨДРҮҮД  /Дундговь аймгийн АДХ-ын  чуулганы 1990.12.26-27-ны хуралдааны сурвалжлага/

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!