УВС НУТГИЙН ХҮҮ АНХБАЯР ЭМЧ ГОВИЙН АЛСЛАГДСАН СУМ ӨНДӨРШИЛИЙНХНИЙ ХҮНДЭТГЭЛ ХҮЛЭЭЖ ЯВНА

🕔 2019/05/12 15:38
Энэ залууг Анхбаяр гэдэг. Увс аймгийн Ховд сумын залуу. Анхбаяр их эмчийн мэргэжил эзэмшээд Дундговь аймгийн Өндөршил суманд өөрийн хүсэл зорилгоороо ирээд ажиллаж амьдарч байна. Энэ нутгийн хүү Дамдинсүрэнгийн Наранцогт энэ залуутай нутаг усныхаа ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний асуудлаар хамтарч ажиллаад тун сэтгэл хангалуун байна. Д.Наранцогт бичихдээ:
                -Урд шөнө орсон их цасны хажуугаар би дусал тариа, даралт энэ тэр гээд сумын эмнэлгийг зорьлоо. Амралтын өдөр гэлтгүй Анхаа эмч ирчихсэн эмнэлгийн гадна хунгарласан цасаа ганцаараа цэвэрлээд зогсож байв. Мэргэжилдээ сайн, хүний төлөө, бусдад байнга санаа тавьж "гүйж" явдаг хангай нутгийн хүүд манай говийнхон ам сайтай байна лээ. Анхбаяр эмчтэй би гурван удаа хамтарч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн "Өү-Яа" эмнэлгийг зорьж байсан. Дагуулж яваа бүх хүнд анхаарал тавьж хурдан шуурхай үйлчилж, зааж зөвлөж байсан Анхаа эмчид олон хүн баярлалаа гэж дамжуулж байсаныг уламжилж байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй, ажилласаг ийм л залуус Монголд минь олон болоосой. Анхаа эмчийнхээ цаашдын ажилд нь амжилт хүсье!” хэмээн цахим хуудсандаа бичсэн таарлаа.
                "Хангайн хүү говьд” гэсэн үг, үсэг хуучин тогтолцооны үед бишгүйдээ л таардаг байсан. Харин сүүлийн гучин жилд ийм томилгоо бараг мартагдсан гэж болно. Нийгмийн энэ хандлагыг сөрж говь нутгийг, тэгэхдээ хамгийн алслагдсан сумыг зорьж тэнд эх баригч-эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаа хангайн хүү ийнхүү говийнхны хайр хүндэтгэл хүлээнэ гэдэг сайхан жишээ юм шүү. Хаана ч, хэнтэй  ч учирсэн эерэг сэтгэгдэл төрүүлнэ гэдэг хэн хүнд байдаг чанар биш ээ. Шилийнголын эмнэлэгт Хятад эмч нар хэл мэдэхгүй ч Анхаа эмчийн хөнгөн шуурхай, аливааг хурдан тусгаж авдаг, сэргэлэн чанарыг олж хараад Монголчуудад үзлэг хийхдээ Анхааг хань татан дэргэдээ байлгаж  туслалцуулан бүр "Баруун гар”-аа болгочихсон байсан шүү.
                 Хүүгийнхээ хаа байгаа говийг зорьсонд дурамжхан байсан  ээж, дүүтэй нь ч зориуд ирж Өвөр Монгол руу үзлэг шинжилгээнд яваа том бүрэлдүүнтэй хамт  аялаад хүү нь Монгол, Өвөр Монгол, Хятад хүмүүсийн хайр хүндэтгэл хүлээж амжсаныг алхам тутам мэдэрч сэтгэл хангалуун буцсан гэсэн. Шилийн голд ч Өү-Яа эмнэлгийн дарга нар Анхаа эмчийн ээж, дүү гэхээр  өөрийн  ээж ирсэн шиг хүндэтгэн  өндөр зэрэглэлийн Зочид буудалд байрлуулан "Хөл алдсан” байна.
                Ийнхүү Ховд голынхоо усанд шумбаж, Хархираа, Түргэний уулынхаа мөнгөн дуулгат оройг биширч өссөн хангайн хүү Анхбаяр эмч говь нутгийн алслагдсан сумын  хүн ардын эрүүл мэндийн төлөөх хариуцлагатай ажлаа ийнхүү нэр төртэй гүйцэтгэж явна.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!