Дундговь аймгийн Луус сумын нутагт осол гарч, 4 хүний амь нас хохирчээ

🕔 2017/04/07 13:50

 

Орон нутгийн замд осол гарч, 5 хүн нас баржээ.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс зүүн урагш 10 км-т шороон замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, жолооч Б-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна.

 

Мөн Дундговь аймгийн Луус сумын нутаг асфальтан замд зам дээр зогсож байсан гэх Jianghuai HFC4253 маркийн автомашины араас T.Corolla маркийн автомашин мөргөж, жолооч зорчигч нарын 4 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтжээ.

 

Дээрхи осол хэргүүдийг харъяа аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

2017 оны эхний 3 сарын байдлаар орон нутагт зам тээврийн ослын улмаас 76 хүний амь нас хохирч, 118 хүн гэмтжээ.

 

Г.Тэгшсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!