Онгийн хийд
Бари ламын хийд нь газар зүйн байрлалын хувьд Онгийн голын баруун талд Мэлхий товог дэнжид сумын төвөөс зүүн урагшаа 18 км зайд Цогт уул, Цогтын овоо, зүүн хойд талд Сайхан овоо, зүүн талд Жанжин овоо урд талд Шашир овооны дунд байрлаж байв. Энэ хийд нь Онгийн голын хойд дэнж Сант уулын өвөрт төвдийн сүм хийдийн адилаар шатлуулж барьсан уран нарийн хийцтэй 2 хийд байсан байна. Чандмань уулын энгэрт нэг хийд тус тус байрлах бөгөөд монголын шарын шашны сум хийдүүдийн дунд Онгийн гурван хийд хэмээн алдаршсан. Эдгээр хийдээс нэлээд зайдуу буюу Цогт чандмань уулын энгэрт орших хийдийг "Ганданшадрүвлин” буюу хошуу хурлын хийд хэмээн нэрлэдэг. Эдгээр хийдүүдийн хамгийн эртнийх нь Хутагт ламын хийд бөгөөд 1750-аад оны үед байгуулагдсан. Тус хийдийг говийн номч, мэргэн хутагт Ишдонилхүндэв гэдэг лам шавыг нь тавьж үүсгэн хөгжүүлжээ. Хутагт ламын хийд нь 1937 оноос өмнө 11 дуган, 9 жас, 4 дацантай байжээ. Хожим Бари хамба багшийнхаа суурийг тавьсан хийдийг үргэлжлүүлэн үүсгэн хөгжүүлжээ.
Бари лам Дамцагдорж нь Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны Онгийн улаан хошуу гэдэг газар тайж Цэрэндашийн гэрт мэндэлжээ. Бага наснаасаа Ноён хутагт Ишдонийлхүндэвийг шүтэн ном эрдэм сурч багшийнхаа заавар зөвлөмжийн дагуу төвдийн Сэра, Дашлхүнбэ хийдүүдэд олон жил ном судлан төвдийн номын мэргэдийн дунд Халх Дамцагдорж гэж алдаршсан юм. Бари ламын хийд нь 17 дуган, 10 орчим жастай байжээ. Хийдийн гол шүтээн нь Гомбо, Лхам сахиус байв. Хийдэд 200-300 лам шавилан суудаг байсан бөгөөд Бари лам Дамцагдорж нь Монголын бурханы шашны тэргүүн V Богдын Ёнзон багш болж явжээ. Бари лам төвд хэлээр 22 боть зохиол бичжээ.
Одоо энэ нутагт аялал жуулчлал хөгжиж 3 – 4 аялал жуулчлалын бааз үүд хаадгаа нээж жилдээ дотоод гадаадын 3000 гаруй жуулчид цугладаг байна.
Сүүлийн жилүүдэд Онгийн голын усны түвшин нэмэгдэж хөвөө голын гольдролын хөндийд дэрс, харгана, ширх ургаж нутгийн ард иргэдийн зоо тэнэгэр сайхан амьдарч байна.