Сайхан мэдээ: Дундговь аймгийн малчид цаг агаарын мэдээг мессэжээр авдаг болжээ

🕔 2016/11/01 13:51

 

Дундговь аймгийн малчид цаг агаарын мэдээг мессэжээр хүлээн авдаг болжээ.

 

Тус аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сумын малчид гар утасны мессежээр цаг агаарын байдлын мэддэг авдаг байсан бол одоо Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын малчид ашиглах боломжтой болсон байна.

Малчид өөрийн аж  төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт мессэжээр илгээх бөгөөд ингэхдээ 1-3 хоногийн цаг агаарын мэдээ авах бол 1, 4-6 хоногийн мэдээ авах бол 2-ын тоог тус тус бичих юм. Үүний хариуд тухайн багийн нутагт цаг агаар ямар байх талаар хариу мэдээлэл ирнэ. Харин бэлчээрийн ургамлын гарцын талаар мэдээлэл авах бол 3-ын тоог мессэжээр илгээдэг аж.  Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийг "Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа ба төслийн хүрээнд 350 гаруй малчин мессэж илгээн цаг агаарын мэдээлэл хүлээн авчээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!