Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо

🕔 2025/10/29 14:58
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын бие бялдар, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, тэсвэр тэвчээр, авхаалж самбааг нэмэгдүүлэх, гал унтраах техник спортын баг тамирчдын ур чадварыг мэргэжлийн түвшинд бэлтгэх, сургалт, дадлагын таатай орчин бүрдүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын санхүүжилтээр “Гал унтраах техник спортын сургалтын цамхаг”-ийг барьж, өнөөдөр их сургуульд хүлээлгэн өглөө.
Цамхгийн нээлтийн ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн дэд бөгөөд Сургалтын газрын захирал, доктор, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан, дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар нар оролцсон юм.
Сургалтын цамхагтай болсноор Онцгой байдлын сургууль, “Аврагч” МСТ-ийн сонсогч, суралцагчдын сэтгэл зүй, бие бялдар, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх орчин бүрдэж байна.
Мөн “Гал түймэр унтраах тусгай тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмж”, “Гал түймэр унтраах ажиллагааны бэлтгэл сургалт”, “Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах ажиллагаа”, “Гал түймэр унтраах арга зүй” зэрэг хичээлүүдийн дадлага, дасгалыг зохион байгуулах боломжтой боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!