Дундговь аймагт мотоцикль унахыг хориглолоо

🕔 2016/12/08 14:53

 

Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Иймд Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгууд болон алслагдсан 3 дүүргүүдийн Засаг даргын захирамжаар цас орж, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан цаг агаарын нөхцөлд тохируулан өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргалаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!