Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн өнөөгийн байдал
Дундговь аймагт ч бүс нутгийн чанартай олон олон давуу талууд байгаа нь Монголын говь хээр хосолсон үзэсгэлэнт байгаль, хангай говийг холбох зэрэг нь энэ бүс нутгаар дайран өнгөрөх олон салаа замын дунд нь байрлаж байгаа зэрэг нь онцлог давуу тал болж байна. Мөн Улаанбаатар – Мандалговийн хатуу хучилттай авто замтай болсноор дэд бүтэц сайжран Мандалговиор дайран өнгөрөх аялагчидын тоо нэмэгдсээр байна.
Тус аймгийн эдийн засгийн хөгжлийн үндэс нь дан ганц мал аж ахуй бөгөөд сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт өсч байгаа боловч цаашид эмзэг хөрстэй тус аймгийн хувьд уул уурхайг бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд хөгжүүлэх боломж бага юм Харин байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт, ховор ан амьтан бүхий газрууд болон нүүдлийн соёл иргэншил, зан заншилд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа юм. Гэхдээ тус аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа зөвхөн 1995 оноос эхэлсэн энэ үед Эрдэнэдалай, Өлзийт сумдад тус бүр нэг жуулчны бааз байгуулагдаж, 2003 оноос жуулчны бааз байгуулах энэ талаар санал санаачлага гаргасан аж ахуйн нэгжүүдэд газар олгож, эдийн засгийн талаар зарим нэг дэмжлэг үзүүлж, сургалт хийх, гадаад дотоодын үзэсгэлэн яармагт оролцох, худаг гаргах, цахилгааны эх үүсвэрт холбогдох зэрэгт дэмжлэг үзүүлж ирсний дүнд жуулчны баазын тоо 13-14-д хүрээд байна.
Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй Онгийн хийд, Их бага газрын чулуу, Дэлгэрхангай уул, Цагаан суварга, Өөш манхан, Эргэнэг, Нэмнээ, Сүм хөх бүрд, Онгийн хийд, Дэл уулын хадан зургийн галерей зэрэг үзэсгэлэнт байгалийг түшиглэсэн Бага газрын чулуу жуулчины бааз, Их газрын чулуунд Төв боржигин тур, Цагаан суварга, Говьсуварга, Онгийн нууц, Цагаан-Овоо зэрэг 10 гаруй жуулчины баазууд нь улирлын чанартай тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн эмчилгээ сувилгааны үйл ажиллагаа явуулдаг Өөшийн сувилал, амралтын газрууд байна.
Гурвансайхан сумын Их газрын чулууны ууланд "Уяхан замбуу тивийн наран” задгай театр байгуулж энд олон улсын болоод улс, бүсийн урлагын наадам, уралдаан тэмцээн зохиож, жил бүр "Монгол айргийн гайхамшиг” адууны баяр зохион байгуулах, аялал жуулчлалын аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдийг гадаад оронд аялуулах, жил бүр УБ хотод зохион байгуулдаг аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцуулах зэргээр аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар зарим арга хэмжээг авч ирлээ. Хэдийгээр тус бүс нутгаас аялал жуулчлалыг бага боловч дэмжиж байгаа ч төр хувийн хэвшил, аялал жуулчлалаар аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагаа сул байгаа, жуулчины баазуудын үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа нь аймаг орны эдийн засагт тус нэмэр болохуйц, хүн амын аж амьдралд нэмэр болох хэмжээнд хөгжиж чадахгүй байна.
Сүүлийн үед төр засгаас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарах уул уурхайгаас олж буй хөрөнгө мөнгийн тодорхой хувийг аялал жуулчлал хөгжүүлэхэд оруулах зэргээр аялал жуулчлалыг анхаарах нь ихээр яригдаж байна. Мөн Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, аймгуудад Соёл, Спорт, Аялал жуулчлалын газартай болж аялал жуулчлал эрхэлсэн ажилтантай болж аялал жуулчлалыг төрөөс дэмжих бодлогыг баримтлах болсон билээ.
Дундговь аймгаар жуулчилж байгаа аялагчидын маршрут:
https://batuk0817.wordpress.com/