Dundgovi.mn

IV, V, VI сарын цаг агаарын төлөвтэй танилц
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.

Агаарын дундаж температур: IV, V, VI сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадас: IV сард баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, V сард зүүн аймгуудын нутгаар олоон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба огцом дулааралтаас шалтгаалан хуурайшилт нэмэгдэж ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.

Дөрөвдүгээр сард: Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Говь-Алтай, Хэнтийн баруун, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тавдугаар сард: Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорно хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Зургаадугаар сард: Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Билл Клинтон: Эпштейнтэй байхдаа сэжигтэй зүйл огт хараагүй
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, шинжилгээний хороонд хаалттай мэдүүлэг өгөхдөө, Жеффри Эпштейнтэй уулзаж, хамт цаг өнгөрөөхдөө “сэжиг төрүүлэх зүйл огт хараагүй” гэж мэдэгджээ.

Клинтон болон одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёулаа Эпштейнийг 2008 онд насанд хүрээгүй хүүхдийг биеэ үнэлэхийг өдөөн хатгасан хэргээр ял авахаас өмнө түүнтэй харилцаатай байсан нь баримтаар ил болоод буй. Тэдний аль аль нь бэлгийн мөлжлөг, хүний наймаатай холбоотой зөрчил анзаараагүй гэж мэдэгдсэн бөгөөд эрх баригчид тэднийг Эпштейнтэй холбоотой гэмт хэрэгт буруутгаагүй байна.

Клинтон мэдүүлэгтээ, хэрэв насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан гэх мэдээллийг мэдсэн бол Эпштейний хувийн онгоцоор нисэхгүй, мөн эрх бүхий байгууллагад мэдэгдэх байсан гэжээ. Тэрээр “Эпштейн үүнийг маш удаан, маш сайн нуун дарагдуулсан учраас бид өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байна” гэж тэр Нью-Йорк мужийн Чаппакуа дахь гэрийнхээ ойролцоо хэлсэн байна.

Тэрээр 2000-аад оны эхээр албан тушаалаа өгсний дараа Эпштейний онгоцоор хэд хэдэн удаа ниссэн нь баримтаар батлагдсан. АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон материалд Клинтоны бусад хүмүүсийн хамт авхуулсан гэрэл зургууд ч багтжээ. Клинтон өөрийгөө “Буруу зүйл хийгээгүй” гэж онцолсон байна.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон долоон цагийн турш мэдүүлэг өгөхдөө Эпштейнтэй уулзаж байснаа санахгүй байгаа бөгөөд түүний гэмт хэргийн талаар нэмэлт мэдээлэлгүй гэжээ.

Эпштейн 2019 онд бэлгийн мөлжлөгийн хэргээр шоронд хоригдож байхдаа нас барсан бөгөөд түүний үхлийг амиа хорлолт гэж тогтоосон байдаг.

https://itoim.mn/a/2026/02/28/world/knk?422e42b410fe18d9738b0441923791a6

Нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байна.

Жишээлбэл, Халх гол, Мэнэнгийн тал, Туул, Шишхэд, Хэрлэн, Увс нуур-Тэс гол, Орхон, Хануй, Умард говь, Хяргас нуур-Завхан гол, Хараа, Онги, Идэр, Таац зэрэг голуудын сав газрын 80-95 хувь нь цастай байгаа бөгөөд цасан дахь усны нөөц нь дунджаар 8.5 шоо.км.

Улз гол-Хөх нуур, Чулуут, Үенч, Бодонч, Хар нуур-Ховд гол, Сэлэнгэ мөрөн, Онон, Бөөнцагаан-Байдраг, Дэлгэрмөрөн, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын сав газрын 50-80 орчим хувь нь цастай, цасан дахь усны нөөц дунджаар 3.5 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 хувьд цастай байна.

Үүнээс Баян-Өлгий (Сагсайн өмнөд, Булган) Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхил), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Хүдэр, Зүүнбүрэн, Сүхбаатар, Жавхлант), Дархан-Уул (Орхон, Дархан)-д 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.39 г/см3 нягттай.

Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд), Ховд (Булган), Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон), Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ), Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Сайхан, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол), Дархан-Уул (Шарынгол, Хонгор), Төв (Лүн, Заамар, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур, Эрдэнэ, Мөнгөнморьт), Өвөрхангай (Сант), Хэнтий (Баян-Адрага), Дорнод (Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна.

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хүдэрт 31-38 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Nutag.mn сайт “Grand Awards”-аас шагнал хүртлээ
“21 аймгийн мэдээллийг нэгтгэсэн анхны платформ” өргөмжлөлөөр шагнагдав

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Grand Awards” наадмаас www.nutag.mn сайт “21 аймгийн мэдээллийг нэгтгэсэн анхны платформ” шагнал хүртлээ. Энэхүү шагнал нь орон нутгийн мэдээллийг төвлөрүүлэн, аймаг бүрийн онцлог, хөгжил, үйл явдал, соёл, нийгмийн мэдээ мэдээллийг нэг дороос хүргэдэг дижитал шийдлийг үнэлсэн онцгой өргөмжлөл юм.

Тус сайт нь Монгол Улсын 21 аймгийн мэдээллийг нэгдсэн платформоор дамжуулан хүргэж, нийслэл–орон нутгийн мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Аймаг бүрийн Цаг үеийн мэдээ, сурвалжилга, Иргэдийн дуу хоолой, Орон нутгийн бизнес, хөрөнгө оруулалт, Соёл, уламжлал, Нийгмийн асуудал зэрэг олон талт контентыг системтэйгээр түгээж, “нутгийн хөгжил – мэдээллийн хүртээмж”-ийг уялдуулахад анхаарч ажилладаг.
Монголын медиа орчинд аймаг тус бүр мэдээллийн өөрийн сувагтай ч бүх аймгийн мэдээллийг нэгдсэн байдлаар төвлөрүүлсэн платформ ховор байсан. Энэ орон зайг нөхөж, орон нутгийн мэдээг улсын хэмжээнд хүргэх дижитал экосистемийг Nutag.mn бүрдүүлсэн нь “Grand Awards”-ын шүүгчдийн анхаарлыг татсан юм.
“Grand Awards” нь маркетинг, менежмент, брэнд хөгжүүлэлт, медиа, дижитал инновацийн шилдэг шийдлүүдийг тодруулдаг нэр хүндтэй наадам. Nutag.mn сайт нь зөвхөн мэдээлэл түгээхээс гадна орон нутгийн брэнд, бүс нутгийн онцлогийг дэмжих стратегийн ач холбогдолтой платформ гэдгээрээ онцлог байлаа.

Бусдын боломжийг хулгайлсан 12 мянган хүнийг илчлэхийг иргэд шаардаж байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Х хуудсандаа “Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй иргэн давуу эрх эдэлсэн гэх мэдээлэл бий. Гэтэл олонх нь анх удаа зээл авах гэж 2-3 жил оочерлох” хэмээн жиргэсэн. Энэ нь хуурай өвсөнд түймэр тархах адил нийгмийн сүл­­­жээнд тү­ гэж, олон нийтийг ихээхэн бухимдуулж байна. Ипотекийн зээлд хамрагдахаар 35 мянган иргэн хүсэлтээ өгчхөөд, хү­ лээж суугаа. Гэтэл мөрөөдлийг нь мөнгөтэй нэгэн уландаа гишгэчихлээ. Ганц байр авах гэж үйлээ үзэж байхад 12 мянган хүн эл боломжийг нь хулгайлж, таваас дээш байр авсан нь үнэн бол энэ нийгэм хэдийн ялзарчээ.

Цахим орчинд олны танил хүмүүс болон жирийн иргэд бусдын боломжийг хулгайлсан 12 мянган хүний нэрийг ил болгож, хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Тухайлбал, хуульч О.Батхүү “Сайдаар ажиллаж байсан хүн худлаа хэлэхгүй байх. Ийм хөнгөлөлттэй зээлийг таван байран дээр авна гэдэг дугаар хорооны иргэний чадах юм биш. Даргаар яриулсан, банкны захирлыг таньдаг, эсвэл барилгын компани нь ярьж байж гаргаж таарна. Банкууд хэдхэн компанийн байранд л ипотек гаргана гэж шахдаг болсон. Одоо таван байртай хүмүү­ сийн дөрвийнх нь зээлийг энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой. Ингэснээр 48 мянган хүнд ипотекийн зээл олгох боломжтой болно” гэжээ. Үүнийг олон нийт ихээхэн дэмжиж, “Шударгаар хөдөлмөрлөсөн хүмүүс нь хохироод, танил тал, эрх мэдэлтэйд нь хууль үйлчилдэггүй юм байна”, “Ямар банк, хэн гэдэг хүнд давхардсан зээл олгосныг шалгах амархан”, “Жилд 20 мянган ипотекийн хүсэлт ирдэг. Хэрэв 48 мянган иргэний хүсэлтийг шийдэх санхүүжилттэй болчихвол хоёр жилийн дараалал үгүй болно”, “Иргэн нэг удаа л ипотект хамрагдах эрхтэй гээд хоёр дахь байраа арилжааны зээлээр өндөр хүүтэй авсан. Банк дабль стандарттай юм” гэх мэтээр бичсэн байна.

Уг зээлийг 2013 онд залуусыг орон сууцтай болгох зорилгоор, онцгой нөхцөлтэй гаргасан. Гэвч өдгөө, зорилгоосоо хазайж, зорилтот бүлэгтээ бус, хэн эрх мэдэл, танил талтайд нь үйлчлэх болжээ. УИХ-ын дарга Н.Учрал “Ипотект хамрагдсан иргэдийн мэдээллийг нэг сарын дотор ил болгох үүргийг Монголбанканд өгсөн” хэмээсэн. Харин Төвбанк “Санхүүжилтийг арилжааны банкуудад хуваарилах байдлаар оролцдог. Хэн гэдэг иргэнд ипотекийн зээл олгохоо банкны зээлийн хороогоор шийддэг. Монголбанк үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна билээ.

Л.Энх-Амгалан гишүүн мэдэгдэлдээ ямар нэг тайлбар өгсөнгүй, чимээгүй байна. Хоёр ч салбарын сайдаар ажиллаж байсан, улс төрийн хариуцлагатай алба хашдаг хүний хувьд түүнийг арай ч амандаа орсноо хэлээгүй байх гэж олон нийт итгэж байна. Өндөр албан тушаалтнууд оролцсон байж болзошгүй ийм ноцтой мэдэгдэл хийчхээд хууль, хүчний байгууллагад шалгуулах арга хэмжээ авах байлгүй дээ. Авлига, хээл хахуулийг мэдсээр байж эс үйлдэхүйгээрээ зүгээр суухгүй гэж найдъя.

Ч.Цэлмэг

https://www.unuudur.mn/a/280196

Бэлчээрт нь 17 бод, 9 бог малыг нядалсан этгээдүүд баривчлагджээ
Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулсан арга хэмжээний хүрээнд иргэдийн малыг хулгайлж, бэлчээрт нядалсан гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.

Тодруулбал, А нарын бүлэг этгээдийг 2025 оны 11 дүгээр сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг бэлчээрт нь нядалж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.

Уг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд:1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.2.Энэ гэмт хэргийг:2.1.олон тооны мал хулгайлж;2.2.бүлэглэж;2.3.улсын хилээр нэвтрүүлж;2.4.машин механизм ашиглаж;2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан.

Мал хулгайлах гэмт хэрэг нь малчдын амьжиргаа, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг тул иргэд, малчид Та бүхэн малаа хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээд, тээврийн хэрэгслийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, гарал үүсэл тодорхойгүй мах, мал худалдан авах, тээвэрлэхээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв.

Төслийн ТЭЗҮ-ийг 2015 онд Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулж, барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-уудын консорциум гүйцэтгэж буй.

Албаны эх сурвалжаас тодруулснаар "Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, туршилтаар ажиллаж байгаа. Туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл буюу бүтэн жил үргэлжилж, энэ хугацаанд улсын комисс ажиллана.

Үүний дараагаар ашиглалтад орно" гэлээ.

Улаанбаатарын шинэ цэвэрлэх байгууламж нь 17.5 га газар дээр 35 нэр төрлийн 56 барилга байгууламжтай, дөрвөн дэд бүтэцтэй. Хоногт 250,000 куб.метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Усан сангийн байгууламжууд нь 9 метрийн өндөртэй, 200 метр урт, 105 метр өргөн, 53 диаметрийн радиустай байна.

Байгууламж нь үнэргүйжүүлэх буюу хүхрийг ус төрөгчөөр уусгаж, шүүгээд агаарт үнэрийг арилгах, лагаар био хий гаргаж, лагийн процессын үйлдвэрлэлийн 35%-ийн цахилгаан, дулааныг хангах сүүлийн үеийн технологитой.

Шинэ цэвэрлэх байгууламжийн нийт санхүүжилт 262.7 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын Эксим-Импорт банкнаас олгогдож буй нэн хөнгөлөлттэй зээл. Нэн хөнгөлөлттэй зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй. Эхний долоон жилд эргэн төлөлт хийгдэхгүй, найм дахь жилээс хоёр хувийн хүүтэй зээлээ төлөх нөхцөлтэй байна.

Гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг устгалд оруулжээ
Улсын хэмжээнд 2025 онд Цагдаагийн байгууллага, Татварын албаны эрх бүхий алба хаагчид хамтарч нийт 9.626 аж ахуйн нэгж, 15.224 иргэнийг шалгаж, нийт 11 гэмт хэрэг, 424 зөрчил илрүүлсэн байна.

Зөрчлөөр 8.222 ширхэг буюу 10.558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ

Иймд иргэд та бүхэн хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Малаа хайхаар гарсан 31 настай залууг хоёр дахь өдрөө хайж байна
Мандал сумын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэн хайх, аврах ажиллагаанд Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, ШШГХэлтэс, 413 дугаар нээлттэй хаалттай анги болон УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах албаны Зүүнхараа ЦХА, Мандал сумын Онцгой комисс, Шуурхай штаб, сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн нийт 71 албан хаагч, 12 машин техник, 2 морьтой эрлийн ажиллагааг 6 чиглэлд үргэлжлүүлж байна.

Мандал сумын Шуурхай штабын дарга Э.Баяхүүгээр ахлуулсан баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан ар гэрээс мэдээлэл авч эрэн хайх ажиллагаанд орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.