ЗАР »
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын хүйтний улирлын хувцасны үзлэгийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд зохион байгууллаа.

Энэхүү үзлэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан хувцас, хэрэгслийн эдэлгээ, бэлтгэл бэлэн байдлыг бодитой үнэлж, сайжруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой юм.

Онцгой байдлын байгууллагын хувьд 2025 онд улсын төсөв болон хөрөнгө оруулалт, Засгийн газрын хоёр удаагийн тогтоолын хүрээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын техник, хувцас хэрэглэл, багаж зэвсэглэмж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг худалдан авчээ.
Харин ОБЕГ-ын харьяа 121 дүгээр анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан 22 нэр төрлийн хувцсыг үйлдвэрлэж байгаа бол, 115 дугаар анги 2025 онд 50 орчим анги, байгууллагын алба хаагчдад 94 нэр төрлийн нормын хувцас, хэрэгслийн хангалтыг хийгээд байна.
Хүйтний улирлын хувцасны үзлэгийн үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “Манай алба хаагчид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлын төлөө өдөр бүр эрсдэлтэй нөхцөлд үүргээ гүйцэтгэдэг. Үүний суурь нь дүрэм журам, сахилга бат. Нэгдсэн үзлэгээр зөвхөн хувцас хангалт бус ёс зүй, хариуцлага, хандлага харагддаг” хэмээн онцлоод дүрэм журмаа чанд сахиж, хангалтаа зөв хэрэглэж, бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг үлгэр жишээ түвшинд байлгахыг алба хаагчдад захилаа.

Орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудын хувьд бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжиж, хувцасны үзлэгийг зохион байгуулна.



Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!


.jpg)




















.jpg)










.jpg)




























































