Тэнгэрийн цэцэг гэгддэг Вансэмбрүү

🕔 2016/08/24 09:47

Тэнгэрийн цэцэг гэгддэг Вансэмбрүү

 

Нөмрөг банздоо буюу Вансэмбэрүү. Латинаар: saussurea involucrata. Энэ ургамал нь зөвхөн өндөр уулсын тагийн бүслүүрт буюу далайн түвшнээс дээш 2500-3500 метр орчмын өндөрт хад, асга, асгаргын чийгтэй хөрсөнд энд тэнд ургах олон наст өвслөг ургамал юм.

Монголд Хөвсгөл, Хангай, Алтай, Говь-Алтайн тойрогт ургах маш ховор ургамлын нэг. Баг цэцгийнх нь голч 10-15 см, Том ягаан өнгийн цэцэгтэй, хос бэлгэтэй, нэг гэрт ургамал. Нэг ургамал дээр эм, эм бэлгэ эрхтэн хамт байрладаг гэсэн үг юм.

Хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд үүний нууцыг одоогоор тогтоогоогүй байна. Вансэмбэрүү цэцгийг Монголчууд эртнээс "Тэнгэрийн цэцэг" хэмээн хүндэлж ирсэн билээ.

Вансэмбэрүүг байгалиас тастаж авахдаа дээр нь майхан барьж лусыг аргадан идээ будаа өргөж, газрын хүйснээс нь салгахдаа тэнгэрт үзүүлэхгүй авдаг байжээ. Эрт үеэс эмийн чанараар алдаршсан энэ ургамлыг эм тан хийх зорилгоор нилээд түүдэг байсан.

Вансэмбэрүүг хатааж хорт хавдар, уушгины өвчин, ханиадны эм болгон хэрэглэдэг. Хэдийгээр эмзүй, эмнэлзүйн шинжилгээгээр эмийн чанарыг нь судалж анагаах ухааны эмнэлгийн албан ёсны эмийн ургамал болгоогүй боловч нөмрөгт банздоог нийтийн зах зээл, төв, орон нутгийн эмийн сангуудад эх хэмжээгээр бэлтгэн худалдаж байгаа буруу үйл ажиллагааны үр дагавраас энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна.

Үрээр маш муу үрждэг. Үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенцээр хоригложээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=1195804290440710&set=a.183567391664410.39198.100000334500661&type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!