Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

🕔 2025/10/29 13:16


  • Хэлэлцүүлгийг Дотоод хэргийн их сургуулийн дэд бөгөөд Сургалтын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр нээж, “Бакалаврын хөтөлбөрийн бүтэц, бүрдэл, сүүлийн жилүүдэд орсон өөрчлөлт”, Сургалтын газрын Үнэлгээ, арга зүйн төвийн эрхлэгч, цагдаагийн хошууч Д.Баттөр “Элсэлтийн үйл ажиллагааны чиглэл”, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Н.Батсайхан “Онцгой байдлын сургуулийн танилцуулга, хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн” сэдвүүдээр танилцуулж, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тодотгол хийх, харилцан санал солилцож, зарим өөрчлөлт, сайжруулалтыг хийхээр шийдвэрлэсэн юм.

    Тус хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар нар оролцлоо.

    Мөн Онцгой байдлын сургууль, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль, Удирдлагын академийн сургалтын орчин нөхцөлтэй танилцаж, санал зөвлөмж өгч ажиллалаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!