3 оюутан багшийгаа хүчирхийлж гар утсаар бичлэг хийсэн аймшигт хэрэг гарлаа

🕔 2016/06/02 18:03
Оюутнууд багш эмэгтэйг хүчиндсэний дараа түүнийг сүрдүүлж, "Хэрэв хэн нэгэнд энэ тухай яривал ална” гэжээ. Харин бүсгүй гэртээ ирээд эцэгтээ энэ тухай хэлж, улмаар цагдаад гомдол гаргасан аж. Одоо бүсгүй шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэж байна.

Энэтхэгт коллежийн гурван оюутан дунд сургуулийн багш эмэгтэйг хүчиндэж, энэ гэмт хэргээ камераар бичиж авсан аймшигт хэрэг гарлаа.

Уттар-Прадеш мужийн Музаффарнагар тойргийн цагдаагийнхан Випин, Мохит, Сорабх нарыг хүчингийн хэрэгт сэжиглэн бямба гарагийн орой Бальвакери тосгоноос баривчилжээ. Тэр гурав коллежид сурдаг гэж "India Today” мэдээллээ.

Хувийн дунд сургуульд багшилдаг 23 настай бүсгүй амралтын өдрөөр Музаффарнагарт шинэ сурагч хайж явжээ. Гэнэт түүний араас нэг залуу дайрсан гэнэ. Мөрдөгчдийн олж тогтоосноор тэр хүн нь Мохит гэнэ.

Мохит тэр бүсгүйн амыг таглаж, хаягдсан байшин руу чирж оруулжээ. Тэгээд дараа нь 2 найзаа дуудсан байна. Мохит хэрхэн бүсгүйг хүчиндэж байгааг нэг найз нь гар утасныхаа камераар бичиж авч байх үеэр нөгөө нь хаалган дээр хүн харуулдаж зогсож байжээ.

Оюутнууд багш эмэгтэйг хүчиндсэний дараа түүнийг сүрдүүлж, "Хэрэв хэн нэгэнд энэ тухай яривал ална” гэжээ. Харин бүсгүй гэртээ ирээд эцэгтээ энэ тухай хэлж, улмаар цагдаад гомдол гаргасан аж. Одоо бүсгүй шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэж байна.

Энэ бол сүүлийн 2 долоо хоногт Музаффарнагарт гарсан 3 дахь хүчингийн хэрэг. Өмнө нь 20-той бүсгүйг 8 эр хүчирхийлж, мөн камераар бичиж, интернэтэд бичлэгээ цацжээ. Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт Музаффарнагар мужийн Вахелна тосгонд 7-той хүүхдийг хүчиндсэн хэрэг гарсан юм.

Эх сурвалж: Fbmedee.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!