ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ Н.САМПИЛНОРОВЫН НЭРЭМЖИТ БОЛГОХ ЁСЛОЛ ӨНӨӨДӨР БОЛНО

🕔 2019/05/10 08:15
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат эдийн засагч Нямдолгорын Сампилноровын нэрэмжит болгосон юм.   Өнөөдөр /5 дугаар сарын 10/ морин цагаас уул тогтоолыг гардуулах ёслол Цагаандэлгэр суманд болно. Н.Сампилноров нь Цагаандэлгэр сумын сургуулийн ахмад төгсөгч бөгөөд Дундговь аймгийн төвийн 10 жилийн сургуулийг "Онцсайн суралцсаны төлөө” алтан медальтай төгсч улмаар тухайн үеийн ЗХУ-д суралцан гидроинженерийн мэргэжил эзэмшсэн юм. Тэрээр эрдэм шинжилгээний төв байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Өлзийт сум-нэгдлийн дарга,  аймгийн МАХН-ын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 1990 онд анхны ардчилсан сонгуулиар БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Анхны байнгын ажиллагаатай парламент-Улсын бага хурлын гишүүнээр ажиллан Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан юм.  Доктор Н.Сампилноров Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн даргаар  1993 оноос гавьяаны амралтдаа гартал ажиллан олон зуун хэлмэгдэгсдийг төрийн бодлогоор цагаатгах буянтай үйлст олон жилийн хөпдөлмөрөө зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ. Монгол улсын Гавьяат эдийн засагч Н.Сампилноров өнөөдөр Цагаандэлгэр суманд болох энэхүү ёслолд хүрэлцэн ирээд оролцож байна.
С.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!