УИХ-ын гишүүд өнөөдрөөс хурууны хээгээрээ саналаа өгч, ирц бүртгүүлнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр албан ёсоор нээнэ. Онцлог нь, өнөөдрөөс эхлээд УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ бүртгүүлж, саналаа өгөхдөө хурууны хээгээ дардаг болж байна. Ингэснээр бусдыг кнопыг дарж, давхар санал өгч хууль зөрчих явдал арилна гэж УИХ үзсэн. Дэгийн хуульд С.Бямбацогт тэргүүтэй гишүүд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах замаар гишүүдийг дэгэнд оруулж байгаа нь энэ. Хурууны хээ унших төхөөрөмжид 600 сая төгрөг зарцуулсан юм. Өчигдрийн байдлаар 72 гишүүний хурууны хээг бүртгэсэн байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн.
Хаврын чуулган гадаа сөрөг хүчин Ардчилсан намын жагсаалтай эхэлнэ. Дотор ганц асуудал хэлэлцэх нь Ерөнхийлөгчөөс санал болгосон Улсын ерөнхий прокурорыг томилох эсэх асуудал юм.УИХ-ын даргын зөвлөлөөс өнөөдрийн хуралдаанд зориулж гаргасан жагсаалтыг хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 10.00 цагаас:
Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжил чуулганы нээлт.
ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 11.00 цагаас:
· Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан "Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан "Их Эзэн Чингис хаан” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас "Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 15.00 цагаас:
Б.Дамдинжав