Ц.Чимэдцэрэн, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нар Солонгосын казинод хэдэн онд, хэдэн воноор тоглож байв?
Анх 26 хүн сэжигтнээр татагдаж байсан "Хадгаламж” банкны 14 тэрбумын хэргийг Ц.Чимэдцэрэн гэж нөхөр нуруундаа үүрээд гарсан. Том хүмүүстэй хамтран том хэмжээний мөнгө шамшигдуулж, том нөмөр нөөлгүүдийнхээ дэмээр 5-хан жилийг нарсанд өнгөрөөсөн болохоор, түүнд айдас хүйдэс ч гэж байдаггүй. Ямартаа л дахиад тэрбумын луйварт холбогдсон талаар өмнө нь бичиж байсан билээ. Харин энэ удаа "Хадгаламж” банкнаас тэрбумыг шамшигдуулсан гэх хэрэгт хэн хэн холбогдож байсныг эргэн сануулъя.
Одоогоос 9 жилийн өмнө 2007 онд "Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг улайм цайм дутаж, улстөрийн хүрээнд хүчтэй шуурга дэгдэж байлаа. Тухайн үед уг хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон юм. Хэдийгээр энэ нь нийгэмд итгэл төрүүлсэн төгсгөл биш байсан ч, яалтай билээ. Ямар ч байсан Ц.Чимэдцэрэн Солонгосын казинод зуун мянгаас сая хүртэл ам.доллараар тоглочихдог, тунчиг бийлэгжүү нэгэн байсныг нь гэрчлэх баримтууд байсан байдаг.
Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клубыг дэмжигчдээс тухайн үед олж авсан манай казиночдын Солонгост очиж тоглосон мөнгөний тооцоо, тоглосон он сар, гадаад паспортын дугаар зэрэг нь анхаарал татсан мэдээлэл хэвээрээ өнөөдрийг хүрч байгаа тул энд хавсаргав.
Нэр |
Солонгосын казинод очиж тоглосон он сар өдөр | Гадаад паспортын дугаар | Тоглосон мөнгө (воноор) |
Ц.Чимэдцэрэн | 2004 оны 2 сараас 2007 оны 1 сарын 26-ны хооронд Солонгосын казинод очиж тоглосон | Е-0040427
А-0004654 |
11.254.793.596 вон |
Л.Дашсамбуу |
2005 оны 10 сарын 22-оос 2007 оны 6 сарын 2-ны хооронд очиж казинодсон | А-0007446 | 378.824.356 вон |
Г.Батбаатар |
2005 оны 11 сарын 29-өөс 2007 оны 5 сарын 29-ны хооронд | Е-027505
А-0004415 |
136.460.441вон |
Х.Бат-Эрдэнэ |
2005 оны 6 сарын 1-нээс 2007 оны 2 сарын 15-ны хооронд | А-0006290 | 1.379.231.836 вон |
У.Хүрэлсүх |
2005 оны 7 сарын 23-наас 2006 оны 8 сарын 4-ний хооронд | Д-0000317 |
77.991.316 вон |
О.Чулуунбат |
2005 оны 9 сарын 29-нөөс 2007 оны 1 ссарын 27-ны хооронд | Д-0000902 |
9.487.800 вон |
Т.Бадамжунай |
2004 оны 11 сарын 17-ноос 2007 оны 2 сарын 12-ны хооронд | Д-0000473 |
97.470.933 вон |
О.Баярбилэг |
2005 оны 5 сарн 13-наас 2006 оны 1 сарын 21-ны хооронд | А-0005537 |
989.380 вон |
Х.Хэрлэн |
2004 оны 10 сарын 17-ноос 2006 оны 2 сарын 18-ны хооронд | А-0002277 | 62.354.384 вон |
Ц.Мянганбаяр | А2004 оны 4 сарын 18-наас 2006 оны 8 сарын 18-ны хооронд | А-0007254
А-0001365 |
1.200.560.809 вон |
Д.Хишигжаргал | 2005 оны 11 сарын 27-ноос 2005 оны 12 сарын 7-ны хооронд | Е-0281394
А-0417296 |
504.839 вон |
Г.Сүхээ | 2005 оны 5 сарын 30-аас 2007 оны 5 сарын 18-ны хооронд | Е-0316628 | 3.322.809.602 вон |
Г.Занданшатар | 2006 оны 9 сараас 2007 оны 5 сарын хооронд | Д-0000803 | 64.644.773 вон |
Т.Галбадрах | 2007 оны оны 5 сард | А-0004415 | 131.446.450 вон |
Ц.Чимэдцэрэнгийн тухайд "1997-2007 онд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, чек ашиглан гүйлгээ хийж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгө, өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ банкнаас банкны хооронд хуурамч гүйлгээ хийдэг. Энэ нь Хадгаламж банкинд бүртгэгддэггүй. Хувийн дансаа ашигладаг байсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Тэр өөрөө ганцаараа бүгдийг үйлдсэн гэдэг ч, улстөр дэх хамтран зүтгэгчидгүйгээр төр улсын банкнаас тэгж их луйвар хийж, тэрийгээ нууж хааж явна гэдэг боломжгүй зүйл гэдгийг уг нь хаа хаанаа ухаарахтайгаа л даа. Гээд яахав, нэгэнтээ мань эр ганцаараа ялаа үүрэх гээд би л хэрэгтэн гээд байхад, хууль хүчнийхэн итгээд өнгөрсөн юмдаг уу даа. Ямартай ч 2008 оны гуравдугаар сарын 17-ны шүүх хурлын шийдвэрээр Ц.Чимэдцэрэн 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдож арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Түүнийг банк хооронд 63 удаагийн үйлдлээр 5.3 тэрбум төгрөг, компани, иргэдийн данс ашиглан 35 удаа 4.1 тэрбум, төрийн байгууллага руу 12 удаа 256 сая гаруй төгрөг, нийт 110 удаа 9.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэдгийг нотлох баримтаар тогтоосон байдаг. Тэрбээр Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг худалдаж, банк хоорондын зээлийн хүүг нэмэгдүүлэх зэрэг аргаар тэрбум тэрбумаар нь хувьдаа мөнгө гаргаж ашиглаж байсан аж. Уг нь Улсын яллагч "Банкны шат шатны ажилчид, дарга нар хяналтаа сайн хийсэн бол ийм их хэмжээний хохирол учруулж чадахгүй байх боломжтой байсан юм” гэж байсан ч тэр ганцаараа хийсэн гэж гүрийсээр, 10 жилийн ялаа сонсоод, шоронгийн хоригдол болсон юм. Гэхдээ тэр нарсанд бусад шиг дарамтлуулаагүй. Цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд таван жилийн ялыг биечлэн эдэлсэн бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан тул "ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулсан байдаг. Гол нь 2009 оны долдугаар сарын 9-нд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д "Анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялаас гурван жилийг хасна” гэж заасны дагуу түүний ялаас гурван жил нь хасагджээ. Түүнчлэн 2011 онд баяр наадмын үеэр дэглэм бууруулсан бөгөөд жирийн дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн байдаг. Тэгээд шоронгоос гарах хүртэлх хугацаандаа хорих ангийн номын санчаар ажиллаж байгаад гарсан байдаг. Түүнийг 14 тэрбумын хохирлоо төлж барагдуулсан гэх мэдээлэл гарч байсан ч, баталгаажуулсан мэдээллийг албаны эх сурвалжууд өгддөггүй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн