Хятад малчид монголд суурьшсан уу

🕔 2016/10/11 17:49

 

Бичигч миний цахим хаягийг мэдэх эрхэм Монголд хятад иргэд мал маллаж, бас болоогүй мянгат малчин болсон тухай нийтэлсэн сонины зургийг явууллаа. Тэрбээр "Та сэтгүүлч мөн л юм бол үүнийг олж, илрүүлж өгнө үү. Бид өөрсдөө хэдэн малаа маллаж яаж ядарч яваа билээ. Гэтэл очиж очиж хятад хүмүүс мянгат болж байдаг. Энэ үнэнд нийцэх явдал мөн үү” хэмээн зурвас үлдээжээ. Энэ зураг зөвхөн цахим хаяганд минь хаяглагдсан төдийгүй онлайн ертөнц, твиттэр, фэйсбүүкээр тарж, үндсэрхэг монголчуудын зүрхийг хөөргөв. Газар бүрт тарсан зургийн дор "Энэ одоо юу болоод байна аа. Өмхий хужаанууд эх оронд минь суурьшаад, буянт малыг минь маллаад байгаа хэрэг үү. Хамтаараа, бөөнөөрөө очоод хядаад хачихая” хэмээх. Эх сурвалжийн явуулсан зураг зөвхөн сонины хаачилбар төдий зүйл тул хаанаас гаралтайг нь хайж, эрэл сурал нэлээдгүй хийв. Зураг явуулсан эрхмээс хаанаас авсныг нь асууж, тэр хүнээс нь хаана нийтлэгдсэнийг нь асуутал нэлээд гар дамжиж дамжиж эцэст нь Дэлхийн монгол ногоон нэгдэл фэйсбүүк хуудсаас тарсныг мэдэв. Харин хуудсыг ажлуулдаг нэгэн "Ямар сонины нийтлэл болохыг мэдэхгүй. Хүлцэл өчье” гэснээр онлайн ертөнцийн эрэл сурал төгссөн юм. Харин үнэхээр хятад малчид монголд суурьшсан уу гэдгийг лавлахаар Өмнөговь аймгийн Гурван тэс сум, Баянхонгор аймгийн Баянлиг сумын мал үржлийн газрын дарга нартай холбогдлоо. Тэдний ярьж буйгаар аз болоход одоогоор ямар ч хятад хүн монголд мал маллаагүй гэнэ. Сэтгүүлчийн асуултад бүр гайхаж, шоконд орсноо ч өгүүлэв. Өмнөговь аймгийн хувьд алмаз илэрч хятадууд олноороо хил давж орж ирэх болсон тухай ярьж байна. Газрын баялагт шунаж, хил ойрыг ашиглаж ирэх хүмүүстэй хариуцлага тооцож, нутаг орноо харьжих аюулаас хамгаалахаар зүтгэж байхад тийм асуудал тохиолдвол бүр л хэцүүднэ дээ хэмээн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тамгын газрын ажилтан учирлаж байв. Ямартай ч хятад малчид монголд байгаа гэсэн хариултыг ямар ч хүнээс олж сонссонгүй. Гагцхүү тийм аюул хаалганы цаана байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна. Хятадтай хил залгаа Өмнөговь аймгийн хувьд алмаз олдож, гал дээр тос асгахтай адил зүйл болжээ. Хууль бусаар орж ирсэн хятадууд хүн хүч муутай хөдөөгийн нэг айлд хорогдоод ганц бие охид бүсгүйчүүдтэй гэрлэж, монгол айлд хүргэн болж байгаа гэнэ. Ингэхээр өнөөдөр биш юм аа гэхэд тун удахгүй малчин хятадтай болох нь тодорхой болох нь… Хэрэв ийм байдалтай нүүр тулбал бид хэр бэлтгэлтэй байгаа билээ. Бодох л асуудал. Нэг л өдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль нэг нь хятад хүнд Монгол Улсын сайн малчин гэх цол тэмдгийг зүүгээд зогсож байх юм билүү. Муу ёр..

        Дээрх сонины хайчилбарыг мэргэжлийнхэнд үзүүлэхэд ямар нэгэн шар сонины хаачилбар бөгөөд зургуудаа ямар нэгэн сайтаас хуулсан байна гэх сургаар хайсны эцэст тус нийтлэл "Одоо цаг” нэртэй

шар хэвлэлийн нүүрнээ гарсан болохыг мэдсэн юм. Тус сонин 2009 онд хятадын сайтад нийтлэгдсэн материалаас ийнхүү санаа авчээ. "Хятадын ган” гарчигтай нийтлэлд бичснээр "Хятадад ган гачиг болж, гол горхи ширгэн, хүн амьтан бүгд хатаж үхэхийн аюулд хүрээд байна” хэмээжээ. Үүнээс шар хэвлэл сурамгай хумсалж. Гэтэл нутаг орныхоо нэрийг иймэрхүү маягаар гаргуулсан иргэд сонинд гомдол гаргахад хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон тухай Баянлиг сумын малчин Э өгүүлж байв.

         Хэдийгээр худал мэдээлэл байсан ч ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан олонд хаяанд ирчихсэн байгаа аюулыг анхааруулсан гэдэгт найдая. Ийм зүйл тохиолдвол манай үндэсний аюулгүй байдлынхан үнэхээр арга хэмжээ авч чадах болов уу. Өө цус нэгтэй өвөрмонголчууд л байна шүү дээ хэмээж хамгаалах уу. Энд нэг зүйлийг хэлэхэд Хятадууд монголыг хятадчилах бодлогоо хэзээ ч өөрсдийн гараар хийхгүй. Өчнөөн удаан харьяанд нь байж хятаджсан өвөрмонголчуудыг л явуулна. Тэд манай руу ирээд "Хаяж, орхисон мах цусны чинь тасархай байна” гээд уйлаад суучихвал  яах билээ. Өвөрмонгол нөхөдтэй олон хүн хэлдэг юм билээ "Боловсролын мөр хөөсөн, наашаа цаашаа их явдаг цөөн хэдэн өвөрмонголчууд л Ар монголоо гэсэн сэтгэлтэй байдгаас бүгд ийм бодолгүй. Тийм нэг нөхрийг өвөрмонголын захаас нь олоод монгол хүний амийг хороо гэвэл ямар ч эргэлзээгүй хийх л болно” гэж. Бодох л бодол, санах л санаа…

 

О.Шинэтуяа

Эх сурвалж: Amjilt.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!