Р.ДЭНДЭВ БАГШИЙН ШАВЬ НАР ХУРДНААРАА ГАЙХАГДАЖ БАЙНА

🕔 2018/09/23 13:14

Р.Дэндэв багшийн шавь нар хурднаараа  Дундговьд төдийгүй улсад гайхагдаж байна. Налайх дүүрэгт зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах "Хурдан гүйгч-2018" тэмцээнд Эрдэнэдалай сумын  Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Р.Дэндэв багштай баг тамирчид багаараа  гуравдугаар байрт, Төв аймагт зохион байгуулсан "Good Neighbors Mongolia 2018" тэмцээнд амжилттай оролцож багийн дүнгээрээ гуравдугаар байрт  шалгарлаа.  Жар, далаад онд ид цэцэглэн хөгжиж байсан хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэгчид цөөрсөн өнөө үед Эрдэнэдалай сумын сургуулийн багш Р.Дэндэвийн уйгагүй хөдөлмөрөөр тэндээс хөнгөн атлетикийн сайн тамирчид олноор төрж байна.

Р.ДЭНДЭВ БАГШИЙН ШАВЬ НАР ХУРДНААРАА ГАЙХАГДАЖ БАЙНА

 

Р.ДЭНДЭВ БАГШИЙН ШАВЬ НАР ХУРДНААРАА ГАЙХАГДАЖ БАЙНА

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!