ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙСАН АХМАД АЖИЛТНУУД НЭГДЖЭЭ

🕔 2016/12/19 10:52

Үйл ажиллагаанд Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, аймгийн ахмадын хорооны дарга Г.Цэрэндорж, үе үед аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны болон Засаг даргаар ажиллаж байсан Б.Дамдинсүрэн, З.Жанжаадорж, Ж.Адьяа, Ж.Хүүхэнбаатар, Ш.Төрбат, Засаг даргын орлогч асан До
.Адъяа, М.Моёор, сэтгүүлч СГЗ До.Цэнджав, сэтгүүлч П.Ядамдорж нар болон аймгийн захиргаанд ажиллаж байсан ахмадууд, ахмад зүтгэлтнүүд санал санаачилгаараа цугларчээ. 
Олон жил уулзалдаагүй хүмүүс нэг дор цугларч онигоо ярьж, хуучилж, нэг нэгнээ сураглан ярилцах нь тунчиг аятай сэтгэгэлд төрүүлж байв. 
Энэ үеэр "ЭЛГЭМСЭГ ДОТНО ДУНДГОВЬ" ХОЛБОО (ТББ) байгуулж, "эрхэм зорилго, үйл ажиллагааны дүрэм"-ээ баталж, ТУЗ-ийн гишүүнээр Б.Дамдинсүрэн, С.Чогсом, Д.Отгонбаатар, Л.Шагдаррагчаа, С.Батмөнх, Г.Энхтүвшин, Г. Цэрэндорж, Л.Цэвээнравдан нарыг сонгож батлав.
"ЭЛГЭМСЭГ ДОТНО ДУНДГОВЬ" ХОЛБОО (ТББ) -ын Тэргүүнд, Дундговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар 1981-1990 онд ажиллаж байсан Б.Дамдинсүрэн сонгогдож, Тэргүүний санал болгосноор Дундговь аймагт 1979-1991онд аймгийн захиргааны санхүү, АХШБ-д мэргэжилтэн, хэлтсийн дарга, НАААҮУГ-т дарга зэрэг ажил хийж явсан И.Бямбарагчааг томилж ажлаа шуурхай эхлүүлэхийг даалгав.
Эх сурвалж: Пүрэвсүрэн СандагдоржДундговийн мэдээ  https://www.facebook.com/photo.php?fbid=10205745936287109&set=gm.594796860705429&type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!