Ж.МӨНХТӨР: “ТАЛ НУТГИЙН САЛХИ АРДЧИЛАЛЫГ ТОЛГОДЫН ОРОЙГООС ТОЛГОДОД УЛАМ ДЭВЖИН ТҮГЭЭХ БОЛТУГАЙ”

🕔 2019/12/06 23:14
/1990 оны 3-р сарын 17-нд МоАХ-ны аймгийн зохицуулах зөвлөлөөс Мандалговь хотын төв талбайд зохион байгуулжээ. Уул цуглааныг тухайн үед аймгийн МАХН-ын хороонд ажиллаж байсан С.Мажигийн хийсэн видео бичлэгээс хийсэн тэмдэглэлийг 17 жилийн дараа толилуулж байна./
...Төв талбанд олон зуун хүн цугларчээ. Тэд "Говьчуудаа, Ардчилалын, шударга ёсны төлөө тэмцлийн тэргүүн эгнээнд алхацгаая.” "Хүнд суртал сөнөтүгэй” "Өөрчлөн байгуулалтыг говь нутгаас эхлэе” "Намын цомхотголыг түргэсгэе” ‘Томилогдсон депутатууд саналаараа огцор” гэсэн лоозон барьсан харагдана. Зураач С.Лхагвасүрэн, Д.Алтайхүү, архитектор Т.Гансүх, Барилгын зургийн товчооны дарга А.Бямбаа, хөргөгч зоорьны машинист Д.Жаалхүү нарын зөндөө хүн уриа лоозон барихаас огтхон ч зэнзийрхээгүй, харин ч бахархалтайгаар нүүрний эгнээнд зогсчээ. Я.Хасуй, Ж.Батсүх, Н.Шатар, Д.Болд, И.Уламбаяр, С.Дондов нарын олны танил нөхөд цуглааныг их л шимтэн ажиглаж зогсоо харагдана.                                                                           
Цуглааныг цэнхэр дээлэн дээр шар дурдан бүс ороож саарат кепка малгай тавьж хэрдээ л үндэсний хэлбэртэй хувцасласан туранхай шар залуу хөтлөн нээлээ. Тэр бол Жанлавын Мөнхтөр. Үүний өмнө болсон нэгэн хурлаас МоАХ-ны аймгийн зохицуулах зөвлөлийн дэд зохицуулагчаар сонгогдсон бөгөөд Худалдаа, нийтийн хоолны трестийн ХЗЭ-ийн хорооны дарга албатай аж. Ж. Мөнхтөр эхлээд МоАХ-ны аймгийн зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийг нэрлэлээ. Ерөнхий зохицуулагч Жамьянгийн Отгонбаяр, дэд зохицуулагч Жанлавын Мөнхтөр, Мишигийн Цоодолсүрэн, тэргүүлэгч Чунтын Шүрэнцэцэг, Д.Ганбат, Рэгзэнгийн Баярмагнай, Х.Чулуунсүх гэж танилцуулсны дараа Ж.Отгонбаярт микрофоныг шилжүүлэв. Орос драпан пальто, сээгий малгайтай энэ залуу:
-Улс орны хөгжлийг түргэтгэх, дэлхий нийтийн жам ёсны нийгмийн байгуулал руу хөтлөх
том зорилт дэвшүүлэн гарч ирсэн МоАХ байгуулагдаад гурван сар боллоо. МоАХ-ны гишүүд, дэмжигчдийн эгнээ өргөжин, нэр хүнд нь өссөөр байна. Нийгмийг шударга ёсонд шилжүүлэх их үйлс эхэлж байна.  МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо огцорлоо. Энэ нь МАХН улс төрийн бусад хүчинтэй эрх тэгш байр суурин дээр очих боломжийг нээлээ. Аймаг орон нутагт өөрчлөн байгуулаптыг түргэтгэж улс орны хөгжилд өөрийн гэсэн түрлэг нэмэх нь МоАХ-ны хамгийн салбар зөвлөлийн тэргүүн зэргийн зорилт мөн. Бидний хувьд хүн ардаа уудаг усаа цэвэршүүлж, цэнгэгжүүлж хэрэглэх, үндэсний телевизийн нэвтрүүлгийг хоёрдугаар улиралд багтаан Мандалговьчуудад үзүүлэх, аливаа шударга бус явдлыг илрүүлэн буг цохих, ард иргэдийн шүтэх, бишрэх эрх чөлөөг сэргээх, хүнд сурталт аппаратын эзэмшиж байгаа ҮЭ-ийн зөвлөлийн барилгын нэг хэсгийг хүүхдийн эмнэлгийн хэсэгт, улс төр гэгээрлийн кабинетийг хүүхдийн номын санд шилжүүлэх зорилтыг эн тэргүүнд тавин эрх баригчдад шаардлага хүргүүлэх болно” гэлээ.
Дараа нь Барилгын трестийн инженер Д.Ганбат :
-Эрхэм хүндэт Мандалговьчууд аа, Энэ сарын 21-нд Ардын их хурлын чуулган болно. Манай аймгаас сонгогдсон томилолтын денутатууд ард иргэддээ ойртож санаа бодлыг сонсч ажиллахгүй байна. Ингэж ажиллахад нь аймгийн АДХ ч тусалж дэмжихгүй  байгаагаас иргэд сонгосон депутатаа мэдэхгүй, таних ч үгүй байна.
Иймд аймгийн Хурлын эрхийг өргөтгөж аливаа асуудлыг орон нутагт нь шийддэг болох нь зүйтэй. ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хороо нэг намын , тухайлвал МАХН-ын нөлөөн дор ажиллахаа болино гэдэгт итгэж байна. Иргэн бүр монгол хуучин бичгээрээ уншиж бичиж сурах ажлыг МоАХ хариуцах болно. Дэлгэрийн Чойр дахь Заваа Дамдин гавьжийн хийдийг сэргээх ажилд МоАХ гар бие оролцохоон илэрхийлж байна” гэв. Энэ үед зураач С.Лхагвасүрэн нэг залуугийн хамт Ганбатын хажууд очин "Томилолтын депутат огцор” гэсэн лоозонг иргэд рүү харуулан барьж зогслоо.
Хоёрдугаар сургуулийн багш М.Цоодолсүрэн сургалт хүмүүжлийн ажилд гарсан гажуудлыг шүүмжлээд, европын болон хөгжилтэй орны сурганы дэвшилт арга, тогтолцоог нэвтрүүлэх цаг болсныг онцлон дурьдав.
МоАХ-ны төлөөлөгч Ш.Төмөрбаатар "Дундговь аймагт Ардчиллын гэрэл гэгээ тусч эхэлсэнд талархал илэрхийлээд Ерөнхий юхицуулагч Санжаасүрэнгийн Зорггийн халуун мэндчилгээг хүргэхэд цугларагсад хурайлан уухайлж хүлээн авлаа. Тэр цааш нь: "-МоАХ-ны салбар зөвлөл нийслэлд гэхэд 126 ажиллаж гишүүдийн эгнээ 50 мянга хүрснийг мэдэгдээд "Монгол хүний иргэний эр зоригийг бий болгож айдсаа үргээх цаг боллоо. Тэмцэл дөнгөж эхэлж байна” гэж онцдон тэмдэглэлээ. МоАХ-ны төлөөлөгч Хишигдаш шашин, шүтэж бишрэх эрх чөлөөний талаар уянгачуулан ярьсны дараа Ж.Мөнхтөр хэлмэгдэгсдийн дурсгалыг магггайгаа авч хүндэтгэхийг хүсэхэд цугларагсад дагалддаа. Чунтын Чулуунбаатар "-Социализм нийгмийг гажуудуулсны илрэл нь монгол наадмаа хийж чадахаа байсан явдап гээд Баянжаргалан суманд гэхэд хоёр наадам дараалан хурдан морины хүүхэд эндсэн байхад эцэг эхийн гомдлыг барагдуулах ажил зохион байгуулаагүй өнөө хүрлээ.
Нэгдлийн мал үхэхэд акт бичиж бөөн юм болдог. Эрдэнэт хүн үхэхэд яагаад чимээгүй байна вэ. Түрүү морины байг хар. Орос чемоданд ганц цай хийгээд өгч байна. Энэ монгол наадмын жаяг биш. Үндэсний бөх гэхэд л өмсгөлгүй хэдэн хүн барилддаг, зарим нь уначихаад дахин гарч барилддаг.
Ийм наадам гэж хаа байсан юм. Далаад онд Баянжаргалан суманд үеийн үед шүтэж ирсэн Алтангэрэл, Доржзовд гээд есөн эрдэнээр бичсэн номыг хурааж айлын тоонын чагтаганд байсан алтан очирыг нь тасдаж аваад явсан баримт бий. Одоо түүнийг прокурорын хяналт дор буцааж эзэнд нь олгуулах хэрэгтэй. Ер нь иргэдийн шүтэж бишрэх эрх чөлөөнд нь аймаг, сумын хурган дарга нар маш харгис хандаж байсныг Говь-Угтаап, Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Адаацаг суманд олон хүн ярьдаг юм шүү. "Монголын нууц товчоо” монголын ард түмний соёлын үнэт өв. 750 жилийн ойг нь тэмдэглэх гэж байхад Дундговьд энэ тухай таг чиг байна” гэлээ. Хөргөгч зоорины машинист Нэргүй тод цэнхэр хүрэмтэй, шляп мапгайтай гарч ирээд эрхтэн дархтан, аймгийн удирдпагыг зад шүүмжилж байна. Худапдаанд би хорь гаруй жил ажиллалаа. Социалист худалдаа утгаа алдлаа. Дарга нарын ховор бараа запгуулдаг газар болсон. ҮЭ-ийн зөвлөлийн дарга Жамц нарийн бичгийн дарга хүүхэндээ хоёр булган мапгай өг гэж Бөөний баазын дарга Сумьяадоржийг дарамтлаад өгөөгүйн төлөө прокурорт өгч эрх мэдлээрээ сүрдүүллээ. Энэ бол ганцхан жишээ. Олныг хэлж болно. Ховор барааг сугалаагаар өгч аз сорьдог газар боллоо. Манай товчоо, захиргааны гишүүд намаа манлайлж чадахгүй атлаа ховор бараа ирэхэд манлайлж авдаг болоод удлаа. Үүнийг Ардчилсан хопбоо хална гэдэгт найдаж би энд гарч ирлээ гэсний дараа Байгаль орчны газрын ажилтан Б.Базарчулуун малчдын амьдрал ахуй дарга нарынхаас хол зөрүүтэй байгааг баримтаар шүүмжпэв.
Цуглаанаас гарах уриалгыг М.Цоодолсүрэн уншиж "Дуу хуурын нутаг₮ гэж  алдаршсан шигээ Монголын ардчилалд өөрийн гэсэн хувь нэмрээр  түрлэг оргохийг өргөн түмэндээ хандаж уриалав.  Тэд  "Ард түмэн бүхнээс хүчтэй, ард түмэн бүхнээс ухаантай” гэж уриалж байлаа..
"Хөх тэнгэр дээвэртэй
Хөхөмдөг цэнхэр хөшигтэй
Хээ хуарын цэцэгтэй
       Хүннү Сүннүгийн түүхтэй” Монгол эх орноо хогжүүлэх уриатай  "Ардчиллын гэгээн нарыг алган дээрээ мандуулсан Монголын ардчилсан холбоо мандтугай”  гэж хурайлаад "Тал нутгийн салхи ардчилалыг толгодын оройгоос толгодод улам дэвжин түгээх болтугай” хэмээн уриалж Ж.Монхтөр цуглаан өндөрлөснийг мэдэгдэв. Цугларагсад тал тал тийшээ тарж  байх нь  дэлгэцнээ харагдана.
                                                            Дүрс бичлэгийн хальснаас буулгасанС.ПҮРЭВСҮРЭН /Цуглааны гэрэл зургуудыг дараа оруулъя даа/

Ж.МӨНХТӨР: “ТАЛ НУТГИЙН САЛХИ АРДЧИЛАЛЫГ ТОЛГОДЫН ОРОЙГООС ТОЛГОДОД УЛАМ ДЭВЖИН ТҮГЭЭХ БОЛТУГАЙ”

 


Ж.МӨНХТӨР: “ТАЛ НУТГИЙН САЛХИ АРДЧИЛАЛЫГ ТОЛГОДЫН ОРОЙГООС ТОЛГОДОД УЛАМ ДЭВЖИН ТҮГЭЭХ БОЛТУГАЙ”

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!