М.НАМЖИЛЖАВ: "ТАВЬ ГАРСАН ХҮНИЙ ҮГИЙГ ЗАЛУУЧУУД СОНСОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ"

🕔 2019/08/08 10:01

Энэ нутгийн билэгт хөвүүн, яруу найрагч Дарьсүрэнгийн Нацагдорж агсан "Миний цэнхэр Адаацаг” "Адуут цэнхэр царам” гэж цэц асган шүлэглэсэн, "Адуун цэг”-ээс үүдэлтэй Адаацаг нутгийхан сайхан наадлаа. Дундговь аймгийн отгон сум Адаацаг 60 жилийн ойгоо нижгэр, ёс төртэй тэмдэглэлээ. Энэ сумын 30 жилийн ойн концертонд дуулсан ээжийнхээ хэвлийд байсан хүү нутагтаа зориулсан шүлгээ 60 жилийн ой дээр нь уншсанаараа  нь  бахархаж байхад   арван жилийн ойн жил төрсөн хүү Монхорын Намжилжавын уясан ажнай айргийн дөрөвт хурдлан баяр дээр баяр нэмэх... гээд олон сайхан тохиолыг тоочиж яахан барах... Би энд Адаацаг сумын 60 жилийн ойн баярын өглөө долоон цагт мордсон  зуу шахам хурдан азарга барианд ороход  уясан зээрд азарга нь айргийн тавд ганцаархнаа сумынхаа нэрийг гаргасан Монхорын Намжилжавыг онцолсон юм.  Сум орныхоо нэрийг дуурсгасан олон олон аавын хүү, ээжийн охины нэр эл баярын өдрүүдэд олонтоо сонсдсоны дотроос М. Намжилжавыг онцолсны учир гэвэл "Монхор багшийнхан” гэж үлгэр дууриалтай, өнөр өтгөн гэр бүлийн тухай ярилтай. Жар, далаад оныхон Монхор багшийг андахгүй дээ. Хаана л спортын уралдаан тэмцээн болнов, тэнд Монхор багшийн нэр сонсдож байдагсан. Тэдний 12 хүүхэд өнөөдөр нэр төртэй ажиллаж амьдарч спорт, бизнес, улс төр... гээд олон салбарт хүч үзэж явна.  Тэр тухай үл өгүүлэн М.Намжилжавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Танд баяр хүргэе. Таны хурдан буян сайхан хурдаллаа. Удам угшлаас нь эхлээд жаахан тодруулна уу?

-За баярлалаа. Би орон нутагтайгаа холбоотой, нутаг амьтай хүн. Азарганы айргийн тавд ганц манай хурдан буян л сум орныхоо нэрийг гаргалаа. Их баярлаж байна. Манай хил залгаа Луус нутгийн унаган адуу. Ер нь Луус, Адаацагийн унаган адуу хурдаараа гайхагдаад, энд тэнд нэр гаргаад байх болсон шүү. Уяачийн их эрдэм байдаг шиг ээ. Манай уяач Цогт-Очир гэж хийморьлог, золбоотой сайхан залуу бий. Морины хурд таньдаг, морины араншинг мэддэг эрдэмтэй хүн. Аймгийн "Алдарт уяач” цолонд их дөхсөн хүн. Өнгөрөгч сар шинээр цол авчих нь үү дээ гэж бодож байсан. Арай дутсан юм болов уу. Өмнө нь Өмнөговийн наадамд энэ азарга маань аман хүзүүдээд ирсэн. Өнөөдөр  гараанаасаа эхлээд дандаа цээжинд давхисаар яваад дөрвөллөө. Бусад дөрөв нь гадны л аймаг, сумдын буян байлаа шүү.

Манай уяан дээр Дэрэнгийн "Бямбын зээрд” гэж хурдан буяны хоёр ч гал төлийг шүдлэн насанд мордуулах гээд байж байна.  Бас манай уяач Цогт-Очир уяж байгаа.  Бямбын зээрд гэдэг чинь 10000 морины холимог уралдаанд дөрвөлж, азарган насныхнаасаа түрүүлсэн, олон айраг түрүүтэй гайхамшигтай хурдан буян.

- Моринд "орж” морь уях хоббитой болсон нь хаанаас эхтэй вэ?

-Аав минь "Монхор” багш гэж спортлог, бүх л төрөлд өөрийгөө сорьдог, бас морь уядаг хүн байлаа. Бид аав, ээжээсээ 12-уул. Найман хүү, дөрвөн охин элэг бүтэн сайхан амьдарч байна. Бид малчны хотонд төрж өсөөгүй ч хөдөөний хүүхдүүд.  Наадмын морь унаж, халуун наранд морь хөтөлж сажлан хатуужсан, морь уяна гэдэг ямар нарийн нягт ажиллагаа шаардсан, хүнд хэцүү ажил болохыг биеэрээ мэдэрч өссөн дөө. Биднээс, үр хүүхдүүдээс  аймгийн арслан, харцага, хурц арслан Баяржавхлан... гээд бөхчүүд төрлөө. Наймын найман эрэгтэй хүүхдийн хийморь сүлдийг өргөж аав минь сайхан адуу үлдээж дээ. Бага дүү маань хөдөөнөө, сумандаа амьдарч бас биднийхийг оролцуулаад морь уяж байна. Зургаан насны морь мордоход зургууланд нь л ижил тамгатай морьд гарна шүү. Бид чинь юм бүхэнд манлайлаад "Туг барьж” гүйгээд байхгүй ч "Алтан дундаж” бариад дажгүй л явдаг юм аа. "Морь дагасан хүн хоосордоггүй” гэж үг бий. Аавын буян их. Үр хүүхдүүдийнхээ хийморь сүлдийг өргөж яваасай гэж л аав минь сайхан адуу үлдээсэн. Би дөрвөн жил наадмын морь унасан. Морины хүүхэд хатуужил, тэсвэр суудаг юм шүү. Хүүхэд насанд ахадсан ажилтай л байсан санагдана.  Хоёр "Аравын” бидоноор энэ Тавины худгаас ус авч борвио цохиод л цалгиулан барин зөөж  байлаа. Хүүхэд нас сайхаан.

-Морь уяна гэдэг томцуулын тоглоом наадам гэхээсээ илүү  хойч үедээ морь уях эрдэм, морин соёл өвлүүлэх, хүүхдүүдээ тэсвэр хатуужилд сургах, ардын ухаанаар хүмүүжүүлэх том дэг сургууль байжээ дээ?

-Ардын ухаан гэж том юм байна. Хүүхдийг багаас нь моринд дуртай болгон хүмүүжүүлдэг. Тоглоом наадам нь ч тийм агуулгатай. Морин соёлоор дамжуулан үр хүүхдээ хүмүүжүүлэх, ардын өв соёлоо уламжлуулах их ухаан л яваад байж шүү дээ. Гэтэл одооны хүүхдүүд үндэсний соёлоосоо яасан их холбож байна вэ. Интернет, программчилсан тоглоом руу хошуурч үндэсний соёл, хүнээр хүн хийх ухааныг орхино гэдэг маш буруу хандлага. Энэ бол оюун санаа бохирдож байгаа л хэрэг. Программчилсан тоглоом бол зүгээр л хэсэг хүний бизнес болохоос оюун ухааныг тэлэх, хүмүүжлийн сургууль болох ач холбогдол харагдахгүй л байгаа шүү.

Гэтэл морин соёлд ойр байлгаж, морины зүс, нас, шүд танихаас аваад амьд бодгаль дээр хар багаасаа харьцана гэдэг ямар том сургууль билээ. Бидний өвөг дээдэс, аав ээж тийм л дэг сургууль дамжсан, биднийг ч тэр л жаягаар хүмүүжүүлсэн.

Морин соёл,  монгол ахуйгаас холдож байгааг зөвтгөх аргагүй. Одоо чинь хурдан буянуудаа байгалиас нь холдуулж байшинд тэжээж янз бүрийн тариа шахаж байгаад уралдуулчихаж байна. Нөгөө уяач нар нь гэхээр хот оронд өссөн хүүхдүүд  хурдан морийг "Бизнес” гэж хараад хэн нэгнээр уяулчихдаг чинь монгол уламжлалаас, монгол үндэсний морин соёлоос холдоод явчихаж байгаа.   Түүнтэй чинь манай хөдөөний уяачдын унаган адуу яаж уралдах билээ.  Хүүхдийн эрхийн тухай томруулж ярьдаг боллоо. Энэ нь зөв асуудал ч морины хүүхдийн тухайд эрхийг зөрчөөд байгаа нь юу л бол.  Лав л манай хөдөө, сумын наадам дээр тийм явдал байхгүй.  Харин хүүхдийн хүмүүжлийн том дэг сургууль гэдэг талаас нь хармаар санагддаг. Бодмоор юм их болж  байна шүү.

Монгол наадам монголоороо байвал хичнээн сайхныг манай сумын наадам харуулж байна даа. Наадам дагаж байгаль дэлхий хүртэл баярладаг, наадам дагаж хур буудаг нь үнэн шүү. Хөрш зэргэлдээ сумдаар, эндээс 30-40 км яваад л газрын өнгө гундуу болчихож байгаа. Гэтэл тэгш ойн наадмаа хийж байгаа манай сумын нутгаар ямар сайхан зуншлагатай, хур бороотой байна вэ. Наадмаас арваад хоногийн өмнөөс бороо орж газрын өнгө зүсзасаад эхэлсэн байна. Байгаль, дэлхий, тэнгэр аргадсан наадамд дэлхий баярладаг юм байна.  

-Наадмын энэ өдрүүдэд залууст хэмээр юү бодогдож байх юм?

-Наадам гэдэг чинь наадам цэнгэлээс гадна хүн ёсны маш том уулзалт юм. Өнгөрснөө дурсаж өнөөгөө дүгнэж, ирээдүйгээ төсөөлдөг. Залуу байхад нутгийн буурлууд "За хүү минь, хэний хүүхэд вэ” гэхэд "Бүхэл бүтэн нэр зүстэй нутгийнхаа хүүг танихгүй байх даа яахав” гэсэн гомдол төрдөг байлаа. Одоо тавин насны өндөрлөг дээрээс харахад залуучуудтай уулзаад танихгүй, "хэний хүүхэд вэ” гэж асуух л болж байна. Тавин настай, амьдралыг ухаарах түвшний хүний үгийг залуучууд сонсоход илүүдэхгүй гэдэг үүднээс би нэлээд ярьчихлаа. Бидний багад тавь гарсан хүний үйлдэл нь зөв, үг нь цөөхөн байсан.  Тэр цөөн үг тэр чигээрээ шижир байлаа шүү дээ. Тавь гарсан хүний үг Монголын ард түмэнд, залууст хэрэгтэй байгаа шүү.   

-Өөрөө, хаана юү хийж байна?

-Би хотод нэг компанитай, хөдөө аж ахуйгаа дэмжсэн чиглэлээр ажилладаг. Манай дүү нар ч энэ чиглэлийг барин ажиллаж, амьдарч байна. Би төрөлх сумынхаа арван жилийн ойн жил төрж байсан. Тавин жилийн дараа сумынхаа тэгш ойн наадамд морио   айрагдуулсандаа их бэлгэшээж байна.

Зохиогчоос:М.Намжилжавтай  ярилцаж байхдаа "Монхорынхон” гэж тэр аяараа ардын сурган хүмүүжүүлэх ухааны дэг сургууль дамжсан өнөр бүл юм гэж бодогдсон. Тэдний ах захаа хүндэтгэж байгаа, үр хүүхдээ сургамжилж байгаа, тэдний үйл хөдлөл бүхнийг харахдаа "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэгчээр зөв явбал ажил, амьдрал аяндаа тэгш сайхан явах нягууртай юм даа гэж бодож суусан. Монхор багш Өлзийт, Гурвансайхан, Адаацаг... гээд хэд хэдэн суманд ажиллахдаа олон зуун шавьдаа үлгэр дууриал болсон хүн байсныг ахмад үеийхэн одоо ч дурсан ярьдгийг хүүхдүүдийнх нь яриа батална. М.Намжилжав ярихдаа "Миний дээрх эгч Өлзийт суманд мэндэлсэн бол би дараа жил нь Адаацаг сумандаа төрсөн юм билээ” гэсэн. Тэднийхэн сумынхаа наадамд их л хүндэтгэлтэй ирцгээжээ. Айл бүхэн улаан халзтай, бүрэн сийлбэртэй, үндэсний хэлбэрийн тавилгатай өргөө цагаан гэр дунхайтал барьж,  үндэсний хээ ланзан  асар майхан дэрвүүлэн нутаг усны найз нөхөд, зочин гийчнээ дайлж цайлан, уяа шузган дээр нь хурдан хүлгүүд нь эргэцээд  наадмын гурван өдөр хөл ихтэй байлаа.  Тэднийхэн эрийн гурван наадамд хурдан хүлгийнхээ шандас,  алдар цолтой бөхчүүдийн бяр хүчийг сорин нутаг усныхантайгаа сайхан наадлаа. Намжилзавын нэг дүү,  М.Болдбаатар гэж оюунлаг, бас спортлог \Манайхны хөвгүүд надаас  бусад нь барилддаг гэж тэр ярьсан\ нийтэч нэгэн.  Тэд унаган иргэдийн хувьд, бас сум орон, ард иргэдтэйгээ бизнес, ажил төрлийн холбоотойн хувьд  сумынхаа ойд томоохон үүрэгтэй оролцоцгоожээ.  Ер нь М.Болдбаатарын ярьснаар  эднийхэн сумынхаа ямаа сүргийн тодорхой хувийг эзэмшин 100 шахам малчны  амьдрал ахуйд дэмжлэг үзүүлдэг байна. Тэднийг ажлын байраар хангаж байна гэсэн үг.

Монхор багшийнханы тэр сайхан хүмүүжлийг өнөө хүртэл өвлөн "Зөвд зөөлөн, бурууд хатуу” байдгийг Болдбаатарынх гэхэд хүүхэддээ ухаалаг утас бариулж тоглуулдаггүй, хийжүүлсэн ундаа, чипс огт өгдөггүйгээс харж болно. Ирсэн зочин хүүхдэд нь хийжүүлсэн ундаа, чипс өгсөн нь түүнд ер бусын зүйл мэт санагдан гайхсан гэх.

Адаацаг нутгийн дээдсийн нэр төр, үлгэр дууриалыг хадгалж яваа өнөр өтгөн бүлийнхнийг төлөөлөн хоёр сайхан эрхэмтэй уулзан ярилцаж эрхэм дүү М.Болдбаатарынхаа урилгаар нь сайхан наадамдах зуур хийсэн энэхүү тэмдэглэлээ өндөрлөвэй.

 

 

                                                                         С.ПҮРЭВСҮРЭН

        М.НАМЖИЛЖАВ: "ТАВЬ ГАРСАН ХҮНИЙ ҮГИЙГ ЗАЛУУЧУУД СОНСОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ"

 

        М.НАМЖИЛЖАВ: "ТАВЬ ГАРСАН ХҮНИЙ ҮГИЙГ ЗАЛУУЧУУД СОНСОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ"

 

        М.НАМЖИЛЖАВ: "ТАВЬ ГАРСАН ХҮНИЙ ҮГИЙГ ЗАЛУУЧУУД СОНСОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ"

 

        М.НАМЖИЛЖАВ: "ТАВЬ ГАРСАН ХҮНИЙ ҮГИЙГ ЗАЛУУЧУУД СОНСОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ"

 

        М.НАМЖИЛЖАВ: "ТАВЬ ГАРСАН ХҮНИЙ ҮГИЙГ ЗАЛУУЧУУД СОНСОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ"

 

        М.НАМЖИЛЖАВ: "ТАВЬ ГАРСАН ХҮНИЙ ҮГИЙГ ЗАЛУУЧУУД СОНСОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ"

 

<!-- [if gte mso 9]> <!-- [if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE <!-- [if gte mso 9]> <!-- [if gte mso 10]> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:8.0pt; mso-para-margin-left:0in; line-height:107%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri",sans-serif; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!