ТАЕКОВОНДОГИЙН СПОРТЫН ШИЛДЭГ ТАМИРЧДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

🕔 2018/12/26 18:54
Дундговь аймгийн Биеийнн тамир спортын газрын Таековондогийн  секцийн тамирчин хүүхдүүд болон дасгалжуулсан багшийн 2018 онд гаргасан амжилтыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ үнэлж мөнгөн урамшуулал гардууллаа. Сурагч Ц.Гэрэлт-Од Sonnam open Олон улсын ''А'' зэрэглэлийн тэмцээн 1-р байр, Chonju open Олон улсын  ''А'' зэрэглэлийн тэмцээн 2-р байр, Сурагч Ц.Бат-Эрдэнэ Оюутны Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр эзэлсэн байна. Дасгалжуулагч багш, спортын мастер Ц.Отгончулууны дасгалжуулсан тамирчид Таеквондогийн Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн бол  дасгалжуулагч Ц.Отгончулуун өөрөө Таеквондогийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний мастер ангилалд амжилттай оролцон Алтан медаль хүртсэн байна. Мөн дасгалжуулагч спортын мастер Ц.Отгончулуун Монголын таеквондогийн холбооны "Дасгалжуулагчдын зөвлөл"-ийн гишүүнээр сонгогдсон юм гэж ЗДТГ-ын ХМОНХ албанаас мэдээллээ .

ТАЕКОВОНДОГИЙН СПОРТЫН ШИЛДЭГ ТАМИРЧДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

 

ТАЕКОВОНДОГИЙН СПОРТЫН ШИЛДЭГ ТАМИРЧДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

 

ТАЕКОВОНДОГИЙН СПОРТЫН ШИЛДЭГ ТАМИРЧДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

 

ТАЕКОВОНДОГИЙН СПОРТЫН ШИЛДЭГ ТАМИРЧДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!