Дундговь аймгийн баруун бүс

🕔 2016/06/09 12:06

 

Дундговь аймгийн баруун бүсийн хурдан морины уралдаан Дэлгэрхангай уулын тахилга баяр наадам Дундговь аймгийн Дэлгэрхангай сумнаа болж өнгөрсөн билээ. Энэхүү тахилга баяр наадмыг 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 11 дэх удаагаа амжилттай сайхан зохион байгуулагдлаа.

Их нас:

1. Дэлгэрхангай сумын уугуул, Дундговь аймгийн "Нарны хүлэг" МСУХ-ны тэргүүн Цэвэлсодномын Ганхүүгийн хул. Өнгөрсөн жил аймгийнхаа шигшмэл хурдад 10-т хурдалсан бөгөөд Адаацаг суманд түрүүлж байсан. Адаацаг сумын ААУ Хуягбаатарын Доржхорол уясан.

2. Дэлгэрхангай сумын уяач Түмэндэмбэрэлийн Амгаланбаатарын хул. Дэлгэрхангай уулын тахилга аймгийн баруун бүсэд сүүлийн гурван жил дараалан айрагдлаа. Эх тал нь өөрийн унаган адуу бөгөөд эцэг тал нь Луус сумын ААУ Баатарын Ганзоригийн адууны угшилтай. Бүр дээд удам нь Төв аймгийн Баянцагаан сумын Цэрэндондог гуайн адуунд хамаарна.

3. Дэлгэрхангай сумын уяач Эрдэнэбаярын хээр халзан. Өнгөрсөн жил аймгийнхаа шигшмэл хурдад 15-д хурдалж байсан.

4. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Жаргалсайханы Энхчимэгийн зээрд халзан. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын унаган адуу бөгөөд орон нутагтаа олон түрүүлж айрагдсан. Дундговь аймгийн Хулд сумын ААУ Жаргалсайханы Эрдэнэтөгс уясан.

5. Хулд сумын уяач Тогтох-Эрдэнийн Батхишигийн хээр. МУАУ Бандиагийн Баярсайханы унаган адуу.

Соёолон:

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУ Наранцэцэгийн Амгалангийн хээр. МУАУ Бандиагийн Баярсайханы унаган адуу бөгөөд түүний хүү ААУ Б.Лхагва-Очир уядаг. Энэ жил Засгийн газрын тогтоолтой Арвайхээрийн бүсэд айрагдсан.

2. Хулд сумын уяач Тогтох-Эрдэнийн Батхишигийн хээр. МУАУ Бандиагийн Баярсайханы унаган адуу бөгөөд түүний хурдан хүрэн азарганых нь төл. Энэ жил Мандалын хурдад айрагдсан.

3. Луус сумын ААУ Эрдэнэчулууны Пүрэв-Одын хул. Аймгийнхаа наадамд гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн Даншиг хээр азарганы төл эхтэй, аймагт нэг түрүүлж, нэг айрагдсан Мөлүү хулын төл эцэгтэй.

4. Дэлгэрхангай сумын уяач Дэлгэрсайханы хонгор

5. Цагаандэлгэр сумын ААУ Отгонгэрэлийн Жамъяншаравын ухаа. Шүдлэндээ Говьсүмбэр аймгийн наадамд түрүүлж байсан хурдан үрээ. Эцэг талаараа Дорноговь аймгийн Иххэт сумын унаган адуу.

Даага:

1. Хулд сумын уяач Тогтох-Эрдэнийн Батхишигийн цоохор. МУАУ Бандиагийн Баярсайханы унаган адуу бөгөөд Эрдэнэдалай сумын уяач "онцгой" Батдэлгэрийн унаган бор азарганы төл.

2. Өлзийт сумын "Тод магнай" МСУХ-ны тэргүүн Баяраагийн Гансрандоржийн зээрд. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Бүтийн Батсайханы унаган адуу.

3. Дэлгэрхангай сумын уяач Госрондамбын Энхмөнхийн хүрэн. Энэ жил Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уяачдын холбооны наадамд айрагдсан.

4. Хулд сумын уяач Өлзийхүүгийн алаг. МУАУ Бандиагийн Баярсайханы унаган адуу

5. Хулд сумын уяач Тогтох-Эрдэнийн Батхишигийн хул. МУАУ Бандиагийн Баярсайханы унаган адуу

http://www.mongolnaadam.mn/rf

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!