ДУНДГОВЬД ГАР УТАС ДЭЛБЭРЧ ХҮҮХЭД БЭРТЖЭЭ

🕔 2018/12/25 12:40
Гадаад орнуудад гар утас дэлбэрснээс хүмүүс эндсэн,  эд эрхтэнээр хохирсон тухай  үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тааралдсаар л байдаг. Харин манай орны практикт тийм тохиолдол тэр бүр сонсдоогүй бол саяхан Дундговь аймгийн төвийн нэгэн сургуулийн суралцагч гар утас нь дэлбэрч шатсанаас  түлэгдэж бэртсэн байна. Дундговь аймгийн Өлзийт сумын иргэн Э-гийн хүү  аймгийн төвийн нэг  сургуульд суралцдаг бөгөөд хэвтээд хөлөө халаалтын паар луу жийн утсаа цэнэглэх явцдаа  тоглоом тоглож байтал гар утас нь дэлбэрч гараас нь салахгүй болохоор сэгсэртэл цээжин дээр нь унаж гар, цээжийг түлснээс гадна цахилгаан дамжсанаас хөлийн ул ч түлэгджээ. Хүүг сандчихыг хараад тэврээд авсан бэргэн эгч рүү нь тог дамжин сандаргасан байна.
                Энэ баримтыг сонирхуулах гэсэн биш сэрэмжлүүлэх үүднээс олонд дэлгэлээ. Хүмүүс, ялангуяа хүүхэд, залуучууд гар утсаа улайстал тоглоом тоглож, дуу хөгжим сонсч байгаад унтчихдаг зэрэг нь ийм золгүй тохиолдолд хүргэж болохоос сэрэмжлэх  цаг болжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!