САЙНЦАГААН СУМАНД ХОЁРДУГААР САРЫН 1-НИЙГ ДУУСТАЛ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

🕔 2019/01/17 16:43
Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд томуу, томуу төст өвчний тархалтын байдлыг эмч нарын үзлэгийн дүнгээр нэгтгэн үзвэл 15,65 хувьд хүрсэн тул сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 17-ноос Хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал  хаахаар сумын Засаг дарга О.Мөнхтогтох өнөөдөр А/34 дүгээр захирамж гаргасан байна. Мөн энэ хугацаанд аливаа үзвэр үйлчилгээ,  цахим тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ. Ер нь өвчлөлийн тархац 11 хувиас дээш гарсан тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоодог юм байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!