ӨНДӨРШИЛЭЭС ЭХНИЙ ЭЭЛЖИНД 30 ХҮНИЙГ ШИЛИЙНГОЛЫН ЭМНЭЛЭГТ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

🕔 2018/11/25 17:29
      Дундговь аймгийн Өндөршил сумын дарга нар саяхан ӨМӨЗО-ны Шилийнгол аймагт зочлон туршлага солилцоод ирсэн билээ. Энэ үеэрээ Шилийн гол аймгийн 2-р зэрэглэлийн "Өү-Яа" эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. "Өү-Яа" эмнэлэг нь "Тулга" хайр халамжийн нийгэмлэгээр дамжуулан "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-тай хамтран Монгол Улс руу хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа явуулж байх юм. "Өү-Яа" эмнэлэг Монгол Улсаас 30 хүнийг өөрийн эмнэлэгтээ аваачин 2000 юань буюу 753000 төгрөгний өртөг бүхий шинжилгээ, үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийж өгөх санал ирүүлсэнийг хүлээн аваад Өндөршил сумын иргэдийг эхний удаад хамруулахаар Сумын Засаг дарга Л.Мөнхбадрах, их эмч Д.Эрдэнэчулуун нартай ярьж тохиролцжээ. Энэ мэдээлэл аваад ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн "Өү-Яа" эмнэлэгт 12 дугаар сарын 14-16-ны хооронд очиж үзүүлэх хүсэлтэй иргэд Д.Эрдэнэчулуун эмчтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлж байгаа  гэж "Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аяны тэргүүн Д.Наранцогт мэдээллээ..

ӨНДӨРШИЛЭЭС ЭХНИЙ ЭЭЛЖИНД 30 ХҮНИЙГ ШИЛИЙНГОЛЫН ЭМНЭЛЭГТ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

 

ӨНДӨРШИЛЭЭС ЭХНИЙ ЭЭЛЖИНД 30 ХҮНИЙГ ШИЛИЙНГОЛЫН ЭМНЭЛЭГТ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

 

ӨНДӨРШИЛЭЭС ЭХНИЙ ЭЭЛЖИНД 30 ХҮНИЙГ ШИЛИЙНГОЛЫН ЭМНЭЛЭГТ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

 

ӨНДӨРШИЛЭЭС ЭХНИЙ ЭЭЛЖИНД 30 ХҮНИЙГ ШИЛИЙНГОЛЫН ЭМНЭЛЭГТ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!