ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ М.БАЯНСАН АГСНЫ НЭРЭМЖИТ БОЛЛОО

🕔 2019/04/17 19:59
 Дөрөвдүгээр сарын 16. Монгол улсын Хүний гавьяат эмч Маньдиагийн Баянсан агсны төрсөн өдөр. Энэ өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд нэгэн тэмдэглэл үйл явдал болсон нь сумын удирдлага, ард иргэдийн санал санаачилга, хүсэлтийг дэмжин тус сумын Эрүүл мэндийн төвийг Монгол улсын Хүний гавьяат эмч Маньдиагийн Баянсангийн нэрэмжит болгосон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолыг хүлээн авах ёслол юм.

  Тус сумын ИТХ, ЗДТГ энэхүү ёслолыг тэмдэглэх ажлын хэсэг томилж бэлтгэл, зохион байгуулалтыг чамбай хангасан байлаа.   "Монгол улсын Хүний гавьяат эмч, клиникийн профессор,  хүүхдийн ахлах зэрэгтэй эмч Маньдиагийн Баянсан агсны нэрэмжит Эрүүл мэндийн төв” гэсэн гэрлэн хаяг урсгаж тэрхүү эрхэм хүний хөрөг бүхий баннер байрлуулан өнгө өнгийн бөмбөлгөөр чимэглэсэн Эрүүл мэндийн төвийн  үүдэнд зассан хүндэтгэлийн талбайд М.Баянсан агсны гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, хүргэн бэр, найз нөхөд, тус сумын эмнэлэгт түүнтэй хамтран ажиллаж байсан ахмадууд, сумын төр, захиргааны удирдлага, иргэдийн төлөөлөл  цугларснаар энэ хүндэт ёслол эхэллээ. Ёслолын эхэнд Дундговь аймгийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн тогтоолыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Цэрэннадмидын Мөнгөнцоож уншин сонсгож  сумын Засаг дарга Дашзэгвийн Буджавт  хүндэтгэлтэйгээр гардуулахад  М.Баянсан агсны үр хүүхдүүд түүний дүр бүхий гантиг чулуун хаягийг Эрүүл мэндийн төвийн хананд байрлуулснаа олны өмнө нээхэд цугларагсад алга нижигнүүлэн ташиж хүлээн авсан юм.   Ёслолд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Гантөмөрийн Бат-Орших баяр хүргэн үг хэлж М.Баянсан агсны гэр бүл, үр хүүхдүүдэд Хүндэт өргөмжлөл  гардуулав. М.Баянсан агсан 1978 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөөд хорь гаруйхан насандаа тус сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж залуу халуун насны эрч хүч, эрдэм  мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ Цагаандэлгэр сумын хүн ардын эрүүл энхийн төлөөх цагаан мөртэй ариун үйлст зориулан энэ хөдөлмөрч хамт олны дунд асар их нэр хүнд, итгэл хүлээсэн хүн байсныг, тэр ч чанараараа олон жилийн дараа энэ сумын иргэд итгэл хүлээлгэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгож байсныг энд олон хүн дурсан ярьж байв. Энд үг хэлсэн Монгол улсын Хүний гавьяат эмч Баяраагийн Ганхөлөг  " Би найзтайгаа Нэгдсэн эмнэлэгт олон жил  хүүхдийн эмчээр ажиллаж дарга, цэрэг явж хожим хоёулаа энэ эрхэм хүндтэй алдар цол хүртсэн үеийн  сайхан дурсамжаа өгүүлсэн юм.
                Энэхүү ёслол Эрүүл мэндийн төвийхөн болон ардын авьяастнуудын "Дурсамж” бүрэн хэмжээний концерт, баярын цэнгүүн, хүндэтгэлийн хүлээн авалтаар үргэлжиллээ.
 Энэ өдөр М.Баянсан агсны гэргий Ш.Цогзолмааг Цагаандэлгэр сумын "Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг сумын Засаг дарга Д.Буджав хүндэтгэлтэйгээр гардуулж баяр хүргэсэн бол М.Баянсан агсны гэр бүл, үр хүүхдүүд тус Эрүүл мэндийн төвд Түргэний машин дотроо цэнэглээд ашиглах зориулалтын Зөөврийн хүчил төрөгчийн аппарат бэлэглэж эмнэлгийн нэг өрөөг иж бүрэн засварлаж зориулалтын гурван ор, бусад тавилга, хөргөгч, телевизортойгоор  тохижуулж өгөхөө мэдэгдлээ. Мөн тус Эрүүл мэндийн төвийн ажилтнуудаас  нэг ажилтныг  жил бүр шалгаруулан олгож байх М.Баянсан агсны нэрэмжит шагнал бий болгох, мөн Гавьяатын  алдрын танхим байгуулахаар төлөвлөж байгааг энд хэлсэн юм.
                Тус сумын н.Өлзийжаргал даргатай Эрүүл мэндийн төвийн хамт олон энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан М.Баянсан агсны гэргий Ш.Цогзолмаад хүндэтгэл үзүүлэн мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадаг барьлаа.
                Ийнхүү "Монгол улсын Хүний гавьяат эмч Маньдиагийн Баянсангийн нэрэмжит Эрүүл мэндийн төв”  гэсэн шинэ  нэр, шинэ алдар хүндээр нэрлэгдсэн энэ эмнэлгийн хамт олны шинэ он тоолол эхэллээ.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!