ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл үргэлжилнэ
🕔 2026/02/06 16:26

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв.
Төслийн ТЭЗҮ-ийг 2015 онд Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулж, барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-уудын консорциум гүйцэтгэж буй.
Албаны эх сурвалжаас тодруулснаар "Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, туршилтаар ажиллаж байгаа. Туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл буюу бүтэн жил үргэлжилж, энэ хугацаанд улсын комисс ажиллана.
Үүний дараагаар ашиглалтад орно" гэлээ.
Улаанбаатарын шинэ цэвэрлэх байгууламж нь 17.5 га газар дээр 35 нэр төрлийн 56 барилга байгууламжтай, дөрвөн дэд бүтэцтэй. Хоногт 250,000 куб.метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Усан сангийн байгууламжууд нь 9 метрийн өндөртэй, 200 метр урт, 105 метр өргөн, 53 диаметрийн радиустай байна.
Байгууламж нь үнэргүйжүүлэх буюу хүхрийг ус төрөгчөөр уусгаж, шүүгээд агаарт үнэрийг арилгах, лагаар био хий гаргаж, лагийн процессын үйлдвэрлэлийн 35%-ийн цахилгаан, дулааныг хангах сүүлийн үеийн технологитой.
Шинэ цэвэрлэх байгууламжийн нийт санхүүжилт 262.7 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын Эксим-Импорт банкнаас олгогдож буй нэн хөнгөлөлттэй зээл. Нэн хөнгөлөлттэй зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй. Эхний долоон жилд эргэн төлөлт хийгдэхгүй, найм дахь жилээс хоёр хувийн хүүтэй зээлээ төлөх нөхцөлтэй байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!







































.jpg)









.jpg)

















































