ӨНДӨРШИЛЧҮҮД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХААР ШИЛИЙНХОТОД ОЧИЖ БАЙНА

🕔 2018/12/14 17:50
Д.Наранцогтыг тэргүүлдэг "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян" Шилийнгол аймгийн Түмэнгэрэл тэргүүтэй "Тулга" нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Өндөршил сумын 35 иргэн Шилийн хотын хоёрдугаар зэрэглэлийн Өү-Яа эмнэлэгт үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй орохоор өнөөдөр Шилийн хотод хүрэлцэн очиж байна. Энэ 35 хүнээс гадна ТВ2 телевизийн сэтгүүлч-зураглаач Д.Энхтөр, "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-ны тэргүүн, сэтгүүлч Д.Наранцогт, Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн дарга  "Ард түмний гавьяат"  Д.Эрдэнэчулуун нар хамт яваа юм.  Энэ баг хамт олныг  Эрээн хотод Өү-Яа эмнэлгийн намын хорооны дарга Вү ха, "Тулга" нийгэмлгийн Зүүн Үзэмчин хошуун дахь салбарын тэргүүн Түмэнбаяр нар угтан авахад Өндөршилчүүд хадаг сүү барин золгосон байна. Тэд Авга хошууны төв дэх Бэлгүтэй баатрын дурсгалын цогцолбортой танилцаад Шилийн хотод очиж байна. Үзлэг шинжилгээ маргааш өглөө эхлэх бөгөөд тэд тус эмнэлгийн буудалд байрлах юм.

ӨНДӨРШИЛЧҮҮД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХААР ШИЛИЙНХОТОД ОЧИЖ БАЙНА

 

ӨНДӨРШИЛЧҮҮД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХААР ШИЛИЙНХОТОД ОЧИЖ БАЙНА

 

ӨНДӨРШИЛЧҮҮД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХААР ШИЛИЙНХОТОД ОЧИЖ БАЙНА

 

ӨНДӨРШИЛЧҮҮД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХААР ШИЛИЙНХОТОД ОЧИЖ БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!