ШИЛИЙНГОЛЫГ ЗОРЬСОН ӨНДӨРШИЛИЙНХЭН ӨНДӨР СЭТГЭГДЭЛТЭЙ ИРЖ ЯВНА

🕔 2018/12/17 13:53
 "Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"  Шилийн гол аймгийн хайр, халамжийн "Тулга" нийгэмлэгийн хатын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Өү-Яа эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэхээр өмнөд хөршийг зорьсон Өндөршил сумын 40 гаруй иргэн өндөр сэтгэгдэлтэй ирж явааг тэндээс мэдээллээ. Тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Эрдэнчулуунаар ахлуулсан энэ 40 гаруй хүн уул эмнэлэг дээр гурав хоног байрлан тэндээ хоол ундаар үйлчлүүлэн хүн бүр 2000 юаны үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэн эмчилгээний зөвлөгөөг бүрэн авсан байна. Тэд  Шилийнхоттой танилцсанаас гадна Авга хошууны төвд Бэлгүдэй баатрын цогцолборыг сонирхон Чингис богд ууланд мөргөөд нутгаа зорьжээ. Энэ хугацаанд амралтын өдөр таарсан ч Өү-Яа эмнэлгийн эмч, ажилтнууд уртасгасан цагаар ажиллан үзлэг шинжилгээний хариуг шуурхай гарган хүн нэг бүр дээр маш дэлгэрэнгүй  зөвлөгөө өгсөнд Өндөршилчүүд сэтгэл хангамж 100 хувь авсан байна. Энэ баг бүрэлдүүнтэй хамт "Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-ы тэргүүн Д.Наранцогт, ТВ2 телевизийн сэтгүүлч, зураглаач Д.Энхтөр  явж теле нэвтрүүлэг бэлтгэсэн юм.  Эрээн хотоос 375 кмт орших Шилийн хотод ирж, буцах, байр, хоолны зардлыг хүлэнн авсан тал хариуцсан бөгөөд үзлэг шинжилгээний хүн тус бүрийн 2000 юаны төлбөрийг 100 хувь хөнгөлсөнд Өндөршилчүүд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж байна

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!