"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ" БАЙГУУЛЛАГЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛСТ...

🕔 2019/04/07 18:54
 " Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо” Төрийн бус байгууллага \НҮТББ\  хамтран ажилладаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн 2-р зэрэглэлийн "Өү-Яа" эмнэлэгт гурван удаа нийтдээ 150 хүнийг  тус бүр 2000 юаний иж бүрэн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа.  Энэхүү үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 90 хувь нь Дундговь аймгийн иргэд бөгөөд Өндөршил сумын  иргэд,  аймгийн ЭМГ-ын харьяалах Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн зарим  эмч, ажилтнууд, Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэг, Цагаандэлгэр сумын Хүүхдийн цэцэрлэгийн зарим багш, аймгийн Ардчилсан Ахмадын хорооны тэргүүлэгчид энэ бүрэлдүүнд орсон юм.   МСНЭ-ийн Дундговь салбарын гишүүн, сэтгүүлч Д.Наранцогтын тэргүүлдэг " Эх дэлхийгээ аварья жиргээ холбоо” Төрийн бус байгууллагад  "Өү-Яа" эмнэлгийн хамт олноос  7 500 000 төгрөгний үнэ бүхий эмэгтэйчүүдийн оношлогооны аппарат бэлэглэлээ.    Оношлогооны энэ аппаратын иж бүрдлийгийнхүү хүлээж авснаар
" Эх дэлхийгээ аварья жиргээ холбоо” Төрийн бус байгууллага \НҮТББ\    эрүүл мэндийн салбарт    иргэдийн эрүүл мэндийн төлөөх   үйлстээ нэгэн том алхам хийлээ.  Тус ТББ-ын эрүүл мэндийн үйлчилгээ хариуцсан сайн дурын идэвхитэн Дундговь аймгийн Өндөршил сумын их эмч Д.Эрдэнэчулуун, Анхбаяр нар энэхүү аппаратыг эзэмшиж, хариуцан ажиллах үүрэг ногдсон байна.
С.ПҮРЭВСҮРЭН

"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ" БАЙГУУЛЛАГЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛСТ...

 

"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ" БАЙГУУЛЛАГЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛСТ...

 

"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ" БАЙГУУЛЛАГЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛСТ...

 

"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ" БАЙГУУЛЛАГЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛСТ...

 

"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ" БАЙГУУЛЛАГЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛСТ...

 

"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ" БАЙГУУЛЛАГЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛСТ...

 

"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ" БАЙГУУЛЛАГЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛСТ...

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!