АРДЧИЛСАН НАМЫН АХМАДУУД ШИЛИЙН ГОЛ АЙМАГТ АЯЛААД ИРЛЭЭ

🕔 2019/03/05 22:25
Сэтгүүлч Д.Наранцогтын тэргүүлдэг "Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо” Төрийн бус байгууллагаас ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн С.Түмэнгэрэлийн тэргүүлдэг "Тулга” хайр халамжийн холбоотой тогтоосон олон жилийн  хамтын ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Ардчилсан ахмадын холбооны дарга С.Пүрэвсүрэн нарын найман гишүүн ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялж энэ орны хоёрдугаар зэрэглэлийн Өү Яа эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамрагдаад ирлээ.     Аяллын бүрэлдүүнийг Шилийн гол  аймгийн "Тулга” нийгэмлэгийн "Зөвхөн Монголдоо” холбооны үндэсний хувцаасаараа гоёсон тэргүүлэгч гишүүд Өү Яа эмнэлгийн гол хаалганы  дэргэд алд цагаан хадаг, идээний дээжээ барин халуун дотно угтсан юм.  Мөн  эдгээр ахмадуудтай хамт Дундговь аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд оролцсон Л.Ганбат ахлагчтай 30 гаруй хүний бүрэлдүүнтэй баг, дээрх ТББ-ын идэвхитэн, гишүүд оролцсон өргөн бүрэлдүүнийг "Байгаль, Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы тэргүүн Д.Наранцогт  ахалж  аяллаа.
                Энэ өргөн бүрэлдүүний хамрагдсан  Өү Яа эмнэлгийн долоон төрлийн үзлэг шинжилгээний багц нь  хүн бүр дээр 2000 юань буюу 800 000 шахам төгрөг бөгөөд 56 хүнд нийтдээ 44 сая төгрөгийн үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийж үйлчиллээ. Үүний дээр зарим хүн  тодруулах шинжилгээ, үзлэг, хөнгөн мэс ажилбар  хүсэлтээрээ нэмж хийлгэхэд тэндхийн жишгээр төлбөр төлсөн болно.
                 Энэхүү бүрэлдүүнд тэндхийн Өү Яа эмнэлгийн эмч, ажилтнууд хөнгөн шуурхай, чин сэтгэлээсээ үйлчилж шинжилгээний дүнг  өдөрт нь гаргаж хүн бүр дээр зөвлөгөө өгч үйлчилсэнд талархаад талархаад баршгүй. Хүн бүр өөрийн биед өвчин эмгэгтэй эсэх, тэдгээрийг эмчлэх аргачлалыг заасан  шинжилгээний бичиг, рентген зураг бүхий эмчилгээний дэвтэртэй боллоо. Энэ эмнэлэг энэ өргөн бүрэлдүүнийг эмнэлэг дээрээ  үнэ төлбөргүй хоёр хоног, гурван өдөр байрлуулж, хооллож ундлан үйлчилсэн юм.
                Ер нь дээрх хамтын ажиллагааны хүрээнд өвөрлөгч найз нөхөд маань Дундговь аймгийн Ардчилсан Ахмадын холбооны гишүүдэд зориулан хүмүүнлэгийн тусламж, шинэ гутал, хувцас удаа дараа ирүүлж байгааг онцлон тэмдэглэж байна. Энэ бүхэн ӨМӨЗО-ны "Тулга” хайр халамжийн нийгэмлэг, манай Д.Наранцогтын "Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо”-ны тогтоосон хамтын ажиллагааны үр өгөөж, ач тус билээ.

АРДЧИЛСАН НАМЫН АХМАДУУД ШИЛИЙН ГОЛ АЙМАГТ АЯЛААД ИРЛЭЭ

 

АРДЧИЛСАН НАМЫН АХМАДУУД ШИЛИЙН ГОЛ АЙМАГТ АЯЛААД ИРЛЭЭ

 

АРДЧИЛСАН НАМЫН АХМАДУУД ШИЛИЙН ГОЛ АЙМАГТ АЯЛААД ИРЛЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!