ШИЛ НУТГИЙН УДИРДЛАГА ШИЛИЙН ГОЛООС ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ

🕔 2018/11/08 12:02
"Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-ы тэргүүн Дамдинсүрэнгийн Наранцогтын санаачилгаар Өндөршил сумын Засаг дарга Л.Мөнхбадрах тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн "Тулга" хайр халамжийн холбооны урилгаар Шилийн гол аймагт айлчлаад ирлээ. Аяллын бүрэлдүүнд сумын ЗДТГ-ын дарга болон сургууль, хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн удирдлага оролцсон юм. Тэд Шилийн гол аймгийн "Тулга" хайр халамжийн холбооноос  ахмад настны дунд зохион байгуулдаг олон талт ажил,  20000 суралцагчтай Ажил мэргэжлийн дээд сургууль, Өү-Яа эмнэлэг, Адууны соёлоор дамжуулан сургалт, хүмүүжлийн ажлаа явуулдаг үндэсний хэмжээний цорын ганц сургууль-Монгол бага сургууль, малчин Ялалтын ажил амьдрал зэрэгтэй танилцан Өү-Яа эмнэлэгтэй хамтран ажиллах талаар тохиролцлоо.  Энэ үйл ажиллагааны эхлэл болгон Өү-Яа эмнэлэг Өндөршил сумын Эрүүл иэндийн төвд эмэгтэйчүүдийн дүрс оношлогооны тус бүр 15000 юань буюу 11 сая төгрөгөөр үнэлэгдэх  иж бүрэн аппарад  хоёрыг бэлэглэлээ. Тус Эрүүл мэндийн төвийхөн энэ бэлгээ мөд хүлээн авахаас гадна,  тодорхой чиглэлээр эмчлүүлэх шаардлагатай  хүмүүсийг Өү-Яа эмнэлэгт илгээн өвчнийг оношлуулах, улмаар богино хугацаанд 30 хувийн хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэн эдгэрүүлэх талаар харилцан тохиролцсон болно. Энэ эмнэлэг нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний чиглэлээр эмчилгээний хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, энэ төрлийн эмчилгээ үйлчилгээгээр ӨМӨЗО-ны хэмжээнд нэрд гарсан, хоёрдугаар зэрэглэлийн шатлалтай эмнэлэг юм.
С.ПҮРЭВСҮРЭН

ШИЛ НУТГИЙН УДИРДЛАГА ШИЛИЙН ГОЛООС ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

ШИЛ НУТГИЙН УДИРДЛАГА ШИЛИЙН ГОЛООС ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

ШИЛ НУТГИЙН УДИРДЛАГА ШИЛИЙН ГОЛООС ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

ШИЛ НУТГИЙН УДИРДЛАГА ШИЛИЙН ГОЛООС ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

ШИЛ НУТГИЙН УДИРДЛАГА ШИЛИЙН ГОЛООС ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

 

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!