ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

🕔 2019/03/14 12:41
ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн 20000 суралцагчтай, Ажил мэргэжлийн дээд сургуулийн  дөрвөн улирлын шилэн хүлэмжийн аж ахуйд очлоо.1-10 хүртэл дугаарлан эгнүүлсэн шилэн хүлэмжний нэг нь л гэхэд Дундговь аймгийн төвийн ойролцоох хүлэмжтэй адил юм. Гэхдээ тэнд халаалтын систем гэж байхгүй. Тэдний аж ахуй дүмбийсэн цасан дотор байгаа ч хүлэмжин дотор өсгөлүүн гүзээлзгэнэ бөнжийтэл урган ягаарч ургац нь гүйцсэн улаан лооль хараа булаах юм.  Өвөл гадаа -20-25 градус хүйтэн ч хүлэмжин дотор нэмэх градустай байдаг нь сонирхол татлаа.  хүлэмжин доторхи хөрс нь хар өнгийн гялгар нийлгээр бүтээж суулгац бүрийг түүнийгээ цоолж суулгасан байх юм. Энэ хар бүтээлэг нарны дулааныг шингээдэг бололтой юм. Нарны илч буурч орой болохоор хүлэмжийнхээ дулаалгыг буулган бүтээж өдрийн авсан дулааныг алдалгүй хадгалдаг технологитой юм байна. Байнга дусагнан нэвчих байдлаар усалгааг шийджээ. Шилийн гол нь тал нутаг бөгөөд цаг агаарын хувьд манайхаас ялгарах юм ердөө байхгүй. Тэгвэл манайх "Өвлийн нарлаг хүлэмж" гэж барьчихаад "Шаазгай дүү олоод хадгалах газраа олохгүй..."-н үлгэрээр  "Халаалт шийдээгүй" гээд л ашиглах аргаа олохгүй сууж байгаа билээ.   Энэ туршлагыг судламаар юм биш үү.
С.ПҮРЭВСҮРЭН

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

ХАЛААЛТЫН СИСТЕМГҮЙ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!