10 ДУГААР САРЫН 1-НД ДУНДГОВЬ ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ.

🕔 2018/09/24 17:30
Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2016 оны сонгуулийн дараагаар аймгийн нутаг дэвсгэрт төрийн  байгууллагын \Төрийн үйлчилгээний бүх салбар\ ажлын цагийг өвөл, зуны алинд ч өглөө 8 цагт эхлэж \дундаа 12-13 цагт цайны завсарлагатайгаар\ орой 17 цагт тарж байхаар тогтсон юм. Тухайн үед багагүй хэл ам дагуулсан энэ шийдвэр хэрэгжихэд  эерэг, сөрөг үр дагаврын аль алиныг авчирсан бөгөөд хоёр дахь жилээс өвөл, зуны ялгавартай болгон өөрчилж мөрдсөн юм. Гурав дахь жилдээ мөрдөж буй энэ хуваариар Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэх төрийн бүх байгууллага \Төрийн  үйлчилгээний болон төрийн өмчийн бүх байгууллага мөн хамаарна\ ирэх 10 дугаар сарын 1-нээс  өвөл цагийн цагийн хуваарьт шилжин ажил 9-00-оос 18-00 цаг хүртэл дундаа 13-14 цагт цайны завсарлагатайгаар үргэлжлэх юм.
Улаанбаатар хот шиг ажлын цагийн хуваарьт зайлшгүй өөрчлөлт оруулах ямар шаардлага  байгааг шийдвэр гаргасан хүмүүс л мэднэ байх.

10 ДУГААР САРЫН 1-НД ДУНДГОВЬ ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!