ӨНДӨРШИЛ СУМЫН ТӨВ НЭГДСЭН ХАЛААЛТЫН ШУГАМД ХОЛБОГДЛОО

🕔 2018/11/30 23:06
Дундговь аймгийн Өндөршил сумын төв нэгдсэн халаалтын шугам сүлжээнд холбогдлоо.  Энэ ажлыг "Их говь түлш" ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2 сарын хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэжээ.   Сумын төв нэгдсэн халаалтын шугамд холбогдсоны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар оролцож баяр хүргэж үг хэллээ.  "Их говь" компани  шугам сүлжээг цаашид өргөтгөх боломжтойгоор, цэвэр усны шугамтай нь хамт гүйцэтгэсэн бөгөөд дулааны шугамын ашиглалтыг хариуцаж тогтвортой ажиллах юм. Тодорхой эрсдэл үүрч, сэтгэл, зүтгэл гаргаж уг ажлыг гүйцэтгэсэн "Их говь түлш" ХХК-ны Баясгалан захиралтай хамт олонд нутгийн нийт иргэд баяр талархлаа  илэрхийлсээр байна.

ӨНДӨРШИЛ СУМЫН ТӨВ НЭГДСЭН ХАЛААЛТЫН ШУГАМД ХОЛБОГДЛОО

 

ӨНДӨРШИЛ СУМЫН ТӨВ НЭГДСЭН ХАЛААЛТЫН ШУГАМД ХОЛБОГДЛОО

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!