Сумдын 70 гаруй хувь нь нэгдсэн халаалтад холбогдож байна

🕔 2018/11/22 13:14

Дундговь аймаг хөдөөгийн 14 сумаа нэгдсэн халаалтад холбож, дэд бүтцийг сайжруулах зорилт тавьжээ. Энэ ажлын хүрээнд 2016-2017 онд зургаан сум нэгдсэн халаалтад бүрэн холбогдсон байсан бол 2018 онд дөрвөн сум шинээр холбогдож байна.  

Сумын төвийн албан байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдсоноор нүүрс түлээ татах, хөлдөх, халаалтын систем доголдох гэх мэт халаалтын олон асуудалд санаа зовох зүйлгүй болж, хог хаягдал багасч утаа, тортог нүүрс үнэртэхгүй, тохь тухтай, тогтмол дулаан орчинд ажлаа явуулах боломж бүрддэг. Зөвхөн төрийн байгууллагууд ч биш  айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд ч нэгдсэн халаалттай болох боломжтой ажээ.

Өлзийт, Гурвансайхан, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Сайхан-Овоо  6 сумын нэгдсэн халаалтын ажлыг Дундговь аймгийн "Ган илч” ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, сумдынхаа халаалтыг бүрэн хариуцдаг бол 2018 онд шинээр Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн сумдууд нэгдсэн халаалттай болж байгаа юм.

Халаалтын шугам тавих ажлыг гүйцэтгэж байгаа Өвөрхангай аймгийн "Хангайн илч дулаан” ХХК, Улаанбаатар хотын НМС ХХКомпаниуд сумдынхаа халаалтыг бүрэн хариуцаж ажиллана.  Одоогийн байдлаар Дэлгэрхангай сумын халаалтын ажил дуусч, үлдсэн гурван сумын халаалт дуусах шатандаа явж байгаа ажээ.

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!