САР ШИНИЙН ӨДРҮҮДИЙН ХАЛААЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

🕔 2019/02/11 12:09
Дундговь аймгийн төвийн  халаалт, дулааны тумсгай зөвшөөрөлтэй компаниудын үйлчилгээний чанар сар шинийн өдрүүдэд доголдсон тухай  олон нийтийн сүлжээгээр нэлээд шуугилаа. Энэ тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийв. Аймгийн Онцгой комисс баярын өдөр яаралтай хуралдаан зарлан хийж аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ тодорхой үүрэг тавьсан талаар үүний өмнө мэдээлсэн. Энэ үүргээр төвийн бүх уурын зуухны даралтыг 5,5-аас дээш гаргаж  усны гарах градуссыг 65-70-аас дээш болгохоор заасан ч өнөө өглөөний байдлаар даралт 4,5-5,5, гарах шугамын усны температур 55-68 байгааг мэдээлэлд дурьдлаа. Онцгой комиссын эргүүл томилогдон очиход даралт 3,5-4,0, гарах усны температур 34-48 байсан нь галч нар нь ажлын байраа орхин явсан, хариуцлага сул, халаалтын компаниудын удирдлага хараа хяналтаа сулруулсантай холбоотой болохоос энэ өдрүүдэд эдгээр зуухны үйл ажиллагаанд ноцтой эвдрэл гараагүйг энд онцолж байлаа.  Тиймээс Онцгой комиссын эргүүл үргэлжлэн ажиллаж дээрх үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.  С.ПҮРЭВСҮРЭН

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!