ӨЧИГДӨР ШИЛИЙНХОТОД НЭЭЛТИЙГ ХИЙСЭН "ХҮЙ ДЭЛХИЙ" НОМЫН УЧИР...

🕔 2019/01/09 10:30
Өнгөрөгч жил Мандалговьд болсон Богино өгүүллэгийн уралдаанд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн болон Монгол улсын говийн бүсийн аймгууд буюу Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн зохиолчид оролцсон юм. Энэ уралдааныг санаачлагч ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн "Тулга" хайр халамжийн нийгэмлэг, Монгол улсын "Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян" ТББ-аас эрхлэн шилдэг 20 өгүүллэгийг монгол, хятад хэлээр монгол, кирилл, ханз үсгээр хадмалдан "ХҮЙ ДЭЛХИЙ" номд багтаан хэвлүүлсний нээлт өнөгөрөгч 12 дугаар сард Мандалговьд, өчигдөр Шилийн хотод ёслол төгөлдөр хийсэн тухай манай сайт мэдээлсэн билээ. Өнөөдөр уул номыг гэрэл зургаар танилцуулж байна. Энэ номд Дундговь аймгаас Цэндоогийн Ганхуягийн "Ханш нээх цагаар" Лодонгийн Бархасын "Хажид лам"  Хоролжавын Энхтуяагийн  "Ижий хайр" Б.Уугантуяагийн "Амь" өгүүлэг шалгаран оржээ.Млнголын зохиолчдын байгууллагын 90 жилийн ойн хүрээнд өчигдөр Улаанбаатар хотноо болсон "Утгын чимэг" богино өгүүллэгийн /Өвөрмонголчууд "Охор өгүүллэг гэж ярьдаг/ наадамд  дээрх наадмын тэргүүн шагналт, Доноговь аймгийн зохиолч Л.Эрдэнэбат, ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн малчин С.Төмөр гар оролцон "Тоосоо өргөсөн" нь Дундговьд болсон хоёр орны аймгуудын зохиолчдын богино өгүүллэгийн наадмын чансааг илтгэсэн юм.

С.ПҮРЭВСҮРЭН

ӨЧИГДӨР ШИЛИЙНХОТОД НЭЭЛТИЙГ ХИЙСЭН "ХҮЙ ДЭЛХИЙ" НОМЫН УЧИР...

 

ӨЧИГДӨР ШИЛИЙНХОТОД НЭЭЛТИЙГ ХИЙСЭН "ХҮЙ ДЭЛХИЙ" НОМЫН УЧИР...

 

ӨЧИГДӨР ШИЛИЙНХОТОД НЭЭЛТИЙГ ХИЙСЭН "ХҮЙ ДЭЛХИЙ" НОМЫН УЧИР...

 

ӨЧИГДӨР ШИЛИЙНХОТОД НЭЭЛТИЙГ ХИЙСЭН "ХҮЙ ДЭЛХИЙ" НОМЫН УЧИР...

 

ӨЧИГДӨР ШИЛИЙНХОТОД НЭЭЛТИЙГ ХИЙСЭН "ХҮЙ ДЭЛХИЙ" НОМЫН УЧИР...

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!