ЗАР »
ШИЛМЭЛ ӨГҮҮЛЛЭГИЙН "ХҮЙ ДЭЛХИЙ" НОМЫН НЭЭЛТ ӨНӨӨДӨР ШИЛИЙНХОТОД БОЛЛОО
Өнгөрсөн жил
сэтгүүлч Д.Наранцогтын тэргүүлдэг "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”
ТББ ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн "Тулга”
хайр халамжийн холбоо хамтран Шилийн гол аймгийн болон Монгол улсын говийн
бүсийн аймгуудын зохиолчдын дунд богино өгүүллэгийн уралдаан зарлаж дүнг Дундговь аймгийн төв Мандалговьд гаргахдаа
шилмэл өггүүлэгүүдийн мэргэжлийн жүжигчдээр уншуулан шалгаруулсан билээ. Энэ
уралдааны тэргүүн шагнал нь хурдан удмын даага, нэг сая төгрөг байсан юм.
Тэгвэл энэ уралдааны шилмэл хорин өгүүллэгийг хятад, монгол хэл дээр кирилл,
монгол болон ханз үсгээр хадмалдан хөрвүүлж багтаасан "ХҮЙ ДЭЛХИЙ” номын нээлт
өнөөдөр 14 цагаас ӨМӨЗО-ны Шилийнхотод боллоо. Нээлтэд Монгол улсаас
Д.Наранцогт уригдан оролцсон бол Шилийн гол аймгийн бичиг номын мэргэд,
зохиолчид, "Тулга” хайр халамжийн нийгэмлэгийн тэргүүлэгчид оролцсон юм. Яг энэ ёслолтой давхцан Улаанбаатарт Монголын
зохиолчдын байгууллагын 90 жилийн ойн хүрээнд болж байгаа"Утгын чимэг” богино
агүүллэгийн наадамд дээрх уралдааны
тэргүүн шагналт зохиолч Л.Эрдэнэбат "Эх оронгүй хүн” өгүүлэгээрээ, мөн ӨМӨЗО-ны
Шилийн гол аймгийн зохиолч, саяхан өгүүллэгийн номын нээлтээ Улаанбаатарт
хийсэн Төмөр "Хүний үнэр” өгүүллэгээрээ
шалгаран оролцож байна. Өвөрлөгч зохиоллч Төмөрийн "Хүний үнэр” өгүүллэгийг Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн
театрын багш А.Дэлгэрмаа уншин "амидруулж” мэргэн шүүгчдэд өргөн
бариад байгаа юм. "Хүй дэлхий” номд Монгол улсын Өмнөговь, Дорноговь,
Говьсүмбэр, Дундговь аймгаас 10, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн 10 зохиолчийн
өгүүллэг оржээ.
Дашрамд өгүүлэхэд Бүх хятадын хайр халамжийн элч өргөмжлөлт С.Түмэнгэрэлийн тэргүүлдэг "Тулга” хайр халамжийн нийгэмлэг 20 гаруй салбар холбоонд 20000 гаруй гишүүнтэй, Хятад улсын хэмжээнд төдийгүй Оросын холбооны улс, Монгол улсад үйл ажиллагаа нь хүрч танигдсан сайн үйлсийн байгууллага юм.
С.ПҮРЭВСҮРЭН
Дашрамд өгүүлэхэд Бүх хятадын хайр халамжийн элч өргөмжлөлт С.Түмэнгэрэлийн тэргүүлдэг "Тулга” хайр халамжийн нийгэмлэг 20 гаруй салбар холбоонд 20000 гаруй гишүүнтэй, Хятад улсын хэмжээнд төдийгүй Оросын холбооны улс, Монгол улсад үйл ажиллагаа нь хүрч танигдсан сайн үйлсийн байгууллага юм.
С.ПҮРЭВСҮРЭН
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!