Украины арми Оросын сүүдрийн флотын 2 хөлөгт цохилт өгчээ

🕔 2026/05/04 16:44

Украины арми хориг арга хэмжээг тойруулан Оросын газрын тосыг тээвэрлэж байсан хоёр хөлөг онгоцонд цохилт өгсөн гэж Зеленский мэдэгдлээ. Тэдгээр хөлөг нь Оросын өмнөд хэсгийн Новороссийск боомтын ойролцоо явж байжээ.
Үүний зэрэгцээ Украины арми баруун хойд Ленинград мужийн Приморск боомтод амжилттай цохилт өгсөн гэж мэдэгдэв. Тус боомт нь Оросын газрын тосны хамгийн том боомтуудын нэг.
Зеленский цахим сүлжээнд жиргэхдээ "Манай дайчид Оросын сүүдрийн флотын эсрэг хориг арга хэмжээ авсаар байна. Сүүдрийн флотод хамаарах хоёр ч хөлгийг Новороссийск боомтод дөхөж ирэхэд нь цохилт өгсөн. Тэр хөлгүүд газрын тос идэвхтэйгээр тээвэрлэдэг байсан, цаашид тийм зүйл байхгүй. Энэ ажиллагааг удирдсан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Андрей Гнатов, Аюулгүй байдлын албаны сөрөг тагнуулын албаны ажилтнууд, үргэлж үр дүнтэй ажилласаар байгаа Тэнгисийн цэргийнхэндээ баярлалаа. Украины холын зайн цохилтын чадавхийг далайд, агаарт болон хуурай газарт цогц байдлаар цаашид хөгжүүлсээр байх болно. Украин ялна" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!