ЗАР »
Б.БАТМӨНХ: ЮНЕСКО-ГИЙН ТАЙЗАН ДЭЭР ТОГЛОХ “ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН”-Г ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГЫН “ТАЙЗАН” ДЭЭР ЭХЭЛЖ ТОГЛОВ
/Дэл уул маань дэлхийд гарах бүтээл туурвигчдаа найр тавин угтав/
***
С.Дулам доктор гэнэт утастаад "За нөгөөх чинь дэлхийд явах болчихсон шүү, уулзаа байна” гэв. Баярлаад хар хурдаараа чавхдаад очлоо. "Дэл уулын хадны зургаар хийсэн "Хөмөргөн гувалжин” бүжгэн жүжиг ЮНЕСКО-гийн их танхимын тайзан дээр ирэх онд тоглогдох болсныг маш баяртайгаар дуулгаад "3а намайг танай Дэл уул дуудаад байх шиг байна, СУИС-ынханд клип энтэр гээд бас ажил байгаа гэнэ чи явах уу?” гэж байна. Явалгүй яахав л гэлээ.
Тэгээд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Уянга, СУИС-ын Бүжгийн Урлагийн Сургуулийн захирал Бат-эрдэнэ нартай уулзаад явцгаахаар боллоо. Тэд "та нутгийн хүн та энэ хүмүүсийн хоноглох байр, хоол ундны асуудлыг зохицуулж өгнөдөө бидэнд таних хүн,мэдэх газар байхгүй" гэж байна. Туслая л гэлээ.
Гэтэл өвлийн эхэн сарын сүүлч болоод гадаа шөнөдөө хасах 20 градус өдөртөө 10 гараад хүйтэн тачигнаж байдаг, эмэгтэй голдуу 40-өөд хүн явна гэж байдаг, хамгийн том автобустайгаа хадны зурган дээр очих хэрэгтэй гэж байдаг, биеийн эрүүл мэндээр тийм ч сайнгүй заавал боловсон нойлд ордог нэгэн ахмад хүн явна гэж байдаг. Мөн хоноглох газар болох Цагаан суваргын жуучлалын баазууд бүгд буучихсан байдаг, Дэл уулын хэдэн айл ганц ганцаараа таруу байдаг, очих гол газарлуу автобус байтугай машин явалтгүй байдаг, боловсон байтугай энгийн нойл ч байхгүй гээд асуудал олон тулгарлаа. Дэл уулыг чинь дэлхийд мандуулаад өгье гэж байхад бүтэл муутай юм ярилтай биш бүгдийг зохицуулнаа хэмээн амлаад хөдөлцгөөсөн.
Ардын багш Сэндэнжавын Дулам, Алтай нутгийн, гавьяат дуучин Чинбатын Бат-Эрдэнэ тэргүүтэй Бүжгийн сургуулийн багш, оюутнууд голдуу сэтгэлийн өндөр хөөрөлтэй 40 гаруй хүн, хот хоорондын засмалаас өөр газар явдаггүй том автобус хөлөглөөд алдарт Дэл уул хаана байна гээл гарч өглөөдөө. Уралгийн хүмүүстэй явахад дуу хуур, хөгжөөн цэнгээн нь сайхан байдаг. Дуу хуур, бүжиг наадам, наргиа цэнгэл том оврын хэмээх том улаан автобусыг улам том болтол оволзуулж өгсөн. Тэнгэрийн араншин, салхи шуурга, цас, хүйтэн нойтон зэрэг ях бол гэж дотороо санаа их зовж байсан би гэдэг амьтан гаднаа юу ч бодоогүй мэт тэдэнтэй адилхан дуулж хуурдсаар алдарт Цагаан Суварга, Дэл уул уруу орж явчихлаа.
Дөчин хүний орон гэр, унтах ор, хоол цай бэлтгэх зуух, тогоо, халбаг сэрээ, дээр нь автобус явах зам, бичлэгэд орох хийх өвөрмөц байгаль, аймгийн төвд хооллох ундлах асуудал гээд олон асуудал бүх хүмүүсийн хүссэнээр сайхан болсон.
Очих болгонд хамгийн тааламжтай нөхцөлөөрөө угтаж авдаг манай нутгийн тэнгэр биднийг очиж хоносон хоёр өдөр нэг шөнө салхи савиргүй, цас шуургагүй, өдөр нь нэмэх градустай, шөнө нь хасах 8 градус болтлоо дулаарч угтаж авсан.
Дэл уул, Цагаан суварга орчмын нутгийн малчин зон олон, ахан дүү нар маань хамаг л боломжоороо тусалж тэдний хүчинд бид гал хөстэй дулаан гэрт хонон өнжин ажлаа амжуулж сайхан яваад ирсэн
Мөн Дундговь аймгийн ЗДТГ-ын Боловсрол соёл урлагийн газрын дарга Цагаан-Өвганий Бумангэрэл хэмээх инээд алдсан бүсгүй бидэнд сэтгэл гарган тусалж цааш нааш явахад аймаг дээр бид бүгдийг хоёр удаа хоол ундаар үнэгүй дайлж цайлсан. Дундговийн жолооч Дүгэрийн Отгоноо, Дэл уулын малчин Батбаян, Аяа нар, Цагаан суварга хайрханы дэргэдэх гэр кемпийн малчин Зоригт нар бидэнд их тус болсон.
Бүжгэн жүжгийн тухай клип хийхээр түүний хэсгээс Дэл уулын "32 хүнт”, Зүүн билүүн орчимын гурван газар, монголд ирсэн жуулчдын 80% нь очиж үздэг алдарт Цагаан суварга дээр бүжгэн жүжгээсээ хэсэглэн тоглож зураг авахуулсан.
Дэлхийн тайзан дээр гарах бүжгэн жүжиг "төрсөн газар”-таа очиж амилан ариун дагшин, сүнслэг энэ нутагт талархал илэрхийлж, тэндээс адис авшиг авлаа гэж харсан.
ЮНЕСКО-гийн тайзан дээр тоглогдох "Хөмөргөн гурвалжин” Дэл уул, Цагаан суваргын "тайзан” дээр эхэлж тоглогдов хэмээн гарчиг тавьсны учир энэ.
Бид анх эндээс явахдаа өдөр судар харсан хүн байхгүй боловч ирсний дараа нэгэн эрхэм та хэд Дэл ууланд лусын буулттай, балжиннямтай их сайн өдөр очсон байнлээ гэж байсан. Сайн өдөр эхэлсэн үйл цаашдаа сайхан болдог тавилантай юм гэнэлээ, бидний ажил үйлс сайхан бүтнээ бүтнэ.
Дэл уулын нэгэн зургийн тухай хийсэн бүжгэн жүжиг Дэлхийн том тайзан дээр гарах эхлэл ийнхүү сайхан эхэлсэн, цаашид бүх юм энэ их үйлийн төлөө санаа зовон хүлээж байгаа бүх хүний санаснаар болно гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Бидний энэ удаагийн явалтанд чин сэтгэлээсээ сэтгэл гарган тусалсан бүх хүмүүст мэхийн ёсолж баярлаж талархснаа илэрхийлье. Дэл уулынхаа уул ус, тэнгэр хайрхандаа талархая.
Дэл уулын Бичээчийн Батмөнх

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!