ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАД БҮЖИГЧИД БҮЖИГЛЭВ

🕔 2018/11/25 22:29
"Дэл уулын" хэмээх нэрээр цахим орчинд танил болсон, сэтгүүлч Бичээчийн Батмөнх автобус дүүрэн бүжигчид, эрдэмтэд, гавьяатнуудтай 2018 оны 11-р сарын 24-ний өдөр буюу өвлийн эхэн сарын шинийн 15-ны лусын буулт болон балжиннямтай билэгт сайн өдөр Дэл уул, Цагаан суваргаар аяласан тухай сонирхолтой мэдээллээ тун сая цацлаа.
Энэ багт Хөгжмийн зохиолч "Хөсөгтөн хамтлагийн" хэмээх Ариунболд, СУИС-ийн дэд захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-эрдэнэ,  Монгол улсын Ардын багш доктор С.Дулам болон бүжигчид энэ багт багтсан байна.  Энэ тухай Бичээчийн Батмөнх "Дундговийн үзэсгэлэнт Цагаан суварга хайрхан, алдарт Дэл уул хоёрт урлагийн сахиусан тэнгэрүүд Ухаа дөнөн буга болж морилон очих энэ агшинд хахир өвлийн хүйтэн тэнгэр хилэнгээ татан гадаа +4 градус хүртэл дулаарч байв. Энэ үйл явдалд оролцсон бүх хүмүүст дахин дахин мэхийн ёсолж баярласан талархсанаа илэрхийлье.
Дашрамд дурдахад энэ ямар нэг шашны үйл биш болно. Дэл уулын Бичээчийн Батмөнх" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна. Мөн түүний авсан гэрэл  зургуудаар энэ мэдээг чимэглэв.

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАД БҮЖИГЧИД БҮЖИГЛЭВ

 

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАД БҮЖИГЧИД БҮЖИГЛЭВ

 

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАД БҮЖИГЧИД БҮЖИГЛЭВ

 

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАД БҮЖИГЧИД БҮЖИГЛЭВ

 

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАД БҮЖИГЧИД БҮЖИГЛЭВ

 

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАД БҮЖИГЧИД БҮЖИГЛЭВ

 

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАД БҮЖИГЧИД БҮЖИГЛЭВ

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!