О.ГОНЧИГСҮРЭН "БОЛОР ЦОМ"-ЫГ ТАВ ДАХЬ УДААГАА ХҮРТЛЭЭ

🕔 2018/12/10 21:36
Дундговь аймгаас уламжлал болон явагддаг аймгийн БОЛОР ЦОМ наадам Нэрт зохиолч Мишигийн Жавган агсны мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд түүний унаган нутаг ДЭРЭН суманд  боллоо. Наадамд Дэрэн сумын уугуул яруу найрагч О. Гончигсүрэн тэргүүн байр эзэлж энэхүү "БОЛОР ЦОМ"-ыг тав дахь удаагаа хүртэхэд Улсын сайн малчин П.Одонпүрэв хурдан удмын даагаар мялаасан бол Х. Шонхор дэд байр, Ц.Баясгалан гутгаар байр эзлэхэд Аймгийн сайн малчин Биндэрьяа тэр хоёрт халзан цагаан хонь бэлэглэлээ. Дэлхийн энтэй дуучин Норовбанзад "Уяхан замбуу тив"-ийн нараа энэ л тайзан дээр шуранхайлж, Дэрэнгийн "Хар азарга" Ц.Чимэддорж энэ л тайзан дээр "Малчин" шүлгээ онгод дүүрэн уншиж байсан. Нутгийн найрагчдын онгодыг сэрээж, хийморийг бадраасан алтан тайз, уудам цэнхэр Дэрэнгийн тал нутагт найман настай балчираас наян настай буурай хүртэл найраг шүлгээр бялхаж өнжлөө.

О.ГОНЧИГСҮРЭН "БОЛОР ЦОМ"-ЫГ ТАВ ДАХЬ УДААГАА ХҮРТЛЭЭ

 

О.ГОНЧИГСҮРЭН "БОЛОР ЦОМ"-ЫГ ТАВ ДАХЬ УДААГАА ХҮРТЛЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!