Улсын аварга малчин Б.Баянмөнх малынхаа чанарыг сайжруулахад анхаардаг

🕔 2022/02/07 14:57

 

 

Улсын аварга малчин Б.Баянмөнх малынхаа чанарыг сайжруулахад анхаардаг

 

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн босгон дээр Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багийн малчин Батсуурийн Баянмөнх, гэргий Б.Хатантуул нар "Улсын аварга малчин” болж, шагналаа гардан авчээ.

Б.Баянмөнх 1996 оноос малчин болж, ааваасаа тэнгэр хангайг шинжих, цаг агаарыг урьдчилан таамаглах чадварыг өвлөн авч, түүнийгээ хөгжүүлсээр яваа юм. Тэрээр намрын дунд сарын шинийн арван тавны од эрхсийг ажиглан шинжиж, цаг агаарын байдлыг ажин түүнийгээ өмнөх жилүүдийн судалгаатай харьцуулан ирэх жилийн өвөлжилтийнбайдлыг урьдчилан гаргах чадварт суралцжээ.

Мал сүргээ өсгөн үржүүлэхийн сацуу 2008 онд "Умбай баян уул” 9 гишүүнтэй малчны бүлэг байгуулан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж сургалт зөвлөгөөнд хамрагдан, бүлгийн гишүүдээ хөгжүүлж, Улаанбаатар хотноо болон аймагт зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог ажээ.

Тэрээр аймгийн ХААГ-аас 2 хуц, Баянцагаан үүлдрийн 3 хуц авч, мал сүргийнхээ чанарыг сайжруулан өсгөн үржүүлж байгаа бөгөөд 2010 онд 25 га бэлчээр хашиж, 2011 онд хашсан талбайн хажууд 0,5 га талбайд чацаргана, төмс хүнсний ногоо тариалж, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд мөн хувь нэмрээ оруулж яваа хүн юм.

 

Шагналыг ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Буджав нар гардуулан өгчээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!