"Улсын аварга малчин" Ц.Мөнхбаяр 27 жилийн туршлагатай малчин

🕔 2022/02/07 14:40

 

 

"Улсын аварга малчин" Ц.Мөнхбаяр 27 жилийн туршлагатай малчин

 

Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн малчин Ц.Мөнхбаяр, гэргий Н.Отгонжаргал нар XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярын босгон дээр "Улсын аварга малчин” болж, шагналаа гардан авлаа.

Ц.Мөнхбаяр 1993 онд наймдугаар ангиа төгсөж, малчин болсноос хойш 27 жил мал аж ахуй эрхлэн үр бүтээлтэй хөдөлмөрлөж, өв уламжлалаа хадгалж яваа малчдын төлөөлөл юм.

Тэрээр малынхаа таваарлаг байдлыг ихээхэн анхаарч, жил бүр тоо толгойг нь өсгөн үржүүлдэг ба 2021 онд 1688 толгой мал тоолуулжээ. 2013 онд "Сумын сайн малчин”, 2017 онд "Аймгийн аварга малчин” өрхөөр шалгарч, жил бүр хөдөө аж ахуйд оруулж буй хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн амжилтаа ахиулж яваа малчин.

 

Ц.Мөнхбаяр өөрийн мал аж ахуйг эрхлэн хөгжүүлэхийн зэрэгцээ цөөн мал бүхий малчин өрхөд 300 толгой бог мал өгч, хашаа хороог нь тохижуулахад тусалсан төдийгүй 4 жил багийнхаа малчны нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлж мэргэжил эзэмшүүлсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!