УЛСЫН АВАРГА МАЛЧИН Л.ӨЛЗИЙБАТ ШАГНАЛАА ӨНӨӨДӨР ГАРДЛАА

🕔 2019/01/27 12:04
Дундговь аймгийн Хулд сумын Уул багийн малчин Лүндэгийн Өлзийбат Улсын аварга малчин гэсэн алдар хүндтэй цол, шагналаа өнөөдөр гардаж авлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир,  аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нар гардуулсан юм. Шагнал гардуулахад Хулд сумын удирдлага, нутгийн малчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Энэ ёслолд ТХДЖТ-ын уран бүтээлчид ая дуугаар мялаалга өргөв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!