Улсын аварга малчны цол, тэмдэг гардууллаа

🕔 2021/08/16 14:21

 

 

Улсын аварга малчны цол, тэмдэг гардууллаа

 

2021 онд Дундговь аймгаас "Улсын аварга малчин” зургаа, "Улсын аварга саальчин” нэг төрөн гарсны нэг нь Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Хадын Батсайхан юм.

Эрхэм хүндтэй шагналын эзэн Хадын Батсайхан, түүний гэргий Цэрэнбатын Нанжидмаа нартэрхэм хүндтэй шагналыг нь энэ сарын 12-нд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэгэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, сумын Засаг дарга Б.Лхагвамандал нар гардуулан өгчээ.

Х.Батсайхан, Ц.Нанжидмаа нар 2001 онд гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлэн өсгөж, 20 гаруй жил мал маллаж байаа, залуу малчид юм.

2021 онд тус аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн малчин Ш.Энх-Амгалан, Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн малчин И.Баярсайхан, Өндөршил сумын 2 дугаар багийн малчин Н.Чинбат, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Х.Батсайхан, Сайнцагаан сумын Наран багийн малчин З.Бямбаа, Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн малчин Р.Амгаланбаатар нар "Улсын аварга малчин”, Гурвансайхан сумын Гурвансайхан багийн саальчин Д.Хорлоо нар "Улсын аварга саальчин” цол хүртсэн.

1962 оноос хойш тус аймгаас 165 малчин өрх ажил, хөдөлмөрөөрөө шалгарч, энэхүү эрхэм цолыг хүртсэн байдаг бөгөөд аварга малчин өрхийн тоо энэ жил зургаагаар, аварга саальчин нэгээр ийнхүү нэмэгдсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!