УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ХҮҮ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

🕔 2019/01/29 16:17
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар багийн малчин Мөнхбаярын Галбадрах, гэргий Пүрэвдоржийн Цэндсүрэнгийн хамт  "Улсын аварга малчин” цолны шагнал- улаан халзтай өргөө цагаан гэрээ Баруун ягаан толгойн  бууцанд дунхайлган цол, хэргэмээ аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нараас гардан авлаа.  М.Галбадрахын аав Суурийн Мөнхбаяр нь 1986 оны
Монгол улсын аварга малчин хүн юм.   Хүүгийнхээ "Улсын аварга малчин" цолны мялаалганд аав С.Мөнхбаяр нь морин хуураа татаж ээж Л.Бархас нь ая дуугаа өргөсөн нь  цугларсан олныг  баясгалаа.
  Сонирхуулахад:
Энэ жил Дундговь аймгаас  улсын аварга малчин дөрөв  төрсний хоёр нь "Улсын аварга малчин” цолтны хүүхэд юм. Нөгөө нэг Аварга малчин, Говь-Угтаал сумын С.Баянмөнхийн аав Б.Сүрэндаваа мөн "Улсын сайн малчин” цолтон бол Улсын аварга саальчин цол хүртсэн Чүлтэмжамцын Наранцэцэг нь Дэрэн сумын малчин, Улсын аварга малчин Ч.Одонпүрэвийн гэргий билээ. Ийнхүү энэ жилийн аваргууд маань үе залгамжилсан болон гэр бүлээрээ "Улсын аварга"
алдар цолтнууд ажээ.

УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ХҮҮ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

 

УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ХҮҮ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

 

УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ХҮҮ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!