Улсын аварга малчин Л.Рашзэвгэ төл бүрийг эсэн мэнд бойжуулдаг туршлагатай

🕔 2022/02/07 14:44

 

 

Улсын аварга малчин Л.Рашзэвгэ төл бүрийг эсэн мэнд бойжуулдаг туршлагатай

 

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн босгон дээр Эрдэнэдалай сумын Тэнгэлэг багийн малчин Л.Рашзэвгэ, гэргий С.Оюун-Эрдэнэ нар "Улсын аварга малчин” болж, шагналаа гардан авлаа.

Л.Рашзэвгэ 1998 оноос мал маллаж, мал маллах арга ухааныг залуу малчдад өвлүүлэн тэднийг малжуулж, амьдрал ахуйг нь дэмжин тэтгэдэг.

Тэрээр мал төллөх үеэр сувай малаа үндсэн сүргээс нь тусгаарлан оторт гаргаж, эх малаа тусд нь хариулж, төллүүлдэг нь төл бүрийг эсэн мэнд бойжуулах ажлын эхлэл болдог хэмээн үздэг ба энэ арга туршлагаа нэвтрүүлж байгаа залуу малчин юм.

 

Л.Рашзэвгэ отор нүүдэл тогтмол хийж, мал сүргээ жил бүр өсгөн 2012 онд "Сумын сайн малчин”, 2014 онд "Аймгийн аварга малчин” болж, амжилтаа ахиулж яваа төдийгүй 2003 оноос 2021 онд малжих сонирхолтой мал цөөнтэй 6 залуу гэр бүлд 680 бог мал, 120 бод мал өгч малжуулжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!